Б.Батцэцэг Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогын талаар үг хэлэв

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 11 сарын 28

НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-ын Ерөнхий бага хурлын 21 дүгээр чуулган, “Дэлхийн аж үйлдвэрийн дээд түвшний уулзалт” энэ оны 11 дүгээр сарын 23-27-ны өдрүүдэд Саудын Арабын Хаант Улсын Риад хотноо боллоо.

“Тогтвортой хөгжлийн зорилтуудыг эрчимжүүлэхэд хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны үлэмж үүрэг” ерөнхий сэдвийн дор чуулж буй тус арга хэмжээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлого, НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллагатай хөгжүүлж буй хамтын ажиллагааны талаар цахимаар үг хэлэв.

Тэрбээр хэлсэн үгэндээ Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд тус байгууллагын үүрэг оролцоо нэн чухал болохыг цохон тэмдэглэж, Монгол Улс хүрээлэн буй орчинд ээлтэй, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжих, эрчим хүчний үр ашиг, ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэсэн төслүүдийг тус байгууллагатай хамтран хэрэгжүүлж ирснийг онцлон, цаашид тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах чиглэлд хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг өргөжүүлэх эрмэлзэлтэй байгааг илэрхийлэв.

Түүнчлэн Монгол Улс ЮНИДО-той байгуулж буй Орны хөтөлбөр нь “Алсын хараа–2050”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” зэрэг манай улсын үндэсний хөгжлийн бодлоготой уялдан, жижиг, дунд үйлдвэрийн тогтвортой хөгжлийг дэмжих стратегийн ач холбогдолтой гэдгийг цохон тэмдэглэв.

Ерөнхий бага хурлын 21 дүгээр чуулганаар тус байгууллагын 2023-2024 оны үйл ажиллагааны тайлан, 2026-2027 оны төсөв, 2026-2029 оны дунд хугацааны хөтөлбөр, ЮНИДО-ын хөгжлийн системийн шинэчлэл, жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ зэрэг 30 гаруй асуудлыг хэлэлцэж, холбогдох тогтоол, шийдвэр гаргажээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(49.109.162.34) 2025 оны 11 сарын 29

*** avgai zadarj delberlee idsen hool udahgui tam bolno avgai yu idej uuhaar iim hiilthen shaar chig boldog bna

0  |  0
zochin(49.109.162.34) 2025 оны 11 сарын 29

*** avgai zadarj delberlee idsen hool udahgui tam bolno avgai yu idej uuhaar iim hiilthen shaar chig boldog bna

0  |  0
нэргүй(150.228.177.65) 2025 оны 11 сарын 29

юУ гэж худлаа шаасан болдоо

0  |  0
....(202.179.27.215) 2025 оны 11 сарын 29

хЭЛСЭН ҮГИЙ НЬ СОНИРХОХ ГЭХЭЭР ЕРӨӨСӨӨ ГАРГАДАГГҮЙ. оДОО ЗАЙЛАХ ХЭРЭГТЭЙ. МАШ ЧАДВАР МУУ ХҮН.

0  |  0
Иргэд (66.181.160.50) 2025 оны 11 сарын 28

Энэ сэжгийн авгай зайлах хэрэгтэй

0  |  0
Top