Филиппин Улсад хавсран суух Элчин сайд Д.Энхтайван итгэмжлэх жуух бичгээ барилаа

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 04

Монгол Улсаас Бүгд Найрамдах Филиппин Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Энхтайван тус улсын Ерөнхийлөгч Фердинанд Р. Маркос Жүниорт 2025 оны тавдугаар сарын 14-ний өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Элчин сайд Д.Энхтайван Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

БНФилУ-ын Ерөнхийлөгч Фердинанд Р. Маркос Жүниор Элчин сайдад Итгэмжлэх жуух бичгээ барьж буйд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсч, хоёр улсын харилцаа өргөжин хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэхээ нотлов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu