Дундговь аймагт Хоршоологчдын зөвлөгөөн боллоо

Админ | Zindaa.mn
21 цагийн өмнө

"Шинэ хоршоо" хөдөлгөөний хэрэгжилтийн явцыг үнэлэх, хоршоологчдын өмнө тулгарч буй асуудлуудыг хэлэлцэх, цаашдын бодлого, үйл ажиллагааг тодорхойлох зорилгоор Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хороо, Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар, Зээлийн батлан даалтын сан хамтран өнөөдөр Дундговь аймгийн хоршоологчдын зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнд 15 сумын 350 гаруй хоршоологчид оролцсон бөгөөд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат, М.Мандхай, Г.Ганбаатар нар оролцож, мэндчилгээ дэвшүүлэн, амжилт хүссэн юм.

Тус зөвлөгөөнөөр "Шинэ хоршоо" хөдөлгөөний хэрэгжилтийн явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, гадаад орнуудын хоршооллын хөгжил, шилдэг туршлага, зээлийн эргэн төлөлтийн асуудал, малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл, хоршоодод эзэмшүүлэх 5 га газар, тэжээлийн ургамал тариалах журам, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, бүртгэл, тайлагналын талаарх мэдээллийг танилцуулсан байна. Мөн аймгийн тэргүүний хоршоод өөрсдийн туршлагаа хуваалцаж, тулгамдаж буй асуудлуудаар хэлэлцүүлэг өрнүүлэв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu