Хонь
Өнөөдөр “ямааны мах халуун дээрээ” гэсэн уриан дор өнгөрнө. Өөрөөр хэлбэл амьдралаас өгч буй боломжийг бүү алд гэсэн үг. Одоо л ашиглахгүй бол санасан бодсон зүйлээ мартсан нь дээр. Учир нь хожим нь хэрэгжүүлэх гэж ихээхэн хүчин чармайлт гаргах болно.
Үхэр
Техниктэй харьцахдаа болгоомжтой бай. Эвдэх магадлал бий. Мөн жолооны ард суухдаа туйлын болгоомжтой байхыг од эрхэс давхар сануулж байна. Боломжтой бол гэртээ үлдэж, өөртөө анхаарал тавь.
Ихэр
Амаргүй сонголтын өмнө ирнэ. Нэлээдгүй хүнд шийдвэр гаргах шаардлага гарна. Эцсийн дүндээ чухал ажлаа дуусгаж, нуруунаасаа ачаа авсан мэт болно. Гэхдээ алдаа гаргаж болохгүй. Буруу алхам ноцтой үр дагаварт хүргэнэ.
Мэлхий
Өөртөө хэт их анхаарал татахаас зайлсхий. Сүүдэрт байж, амжилт гаргах тийм үе тохиож байна. Бусдаас зөвлөгөө авахаасаа өмнө тэр хүн туршлагатай эсэх, итгэж болох эсэхийг сайтар бод. Бусдын хүчрэхгүй олон ажлыг амжуулна.
Арслан
Аялал, томилолтоор явахад таатай өдөр. Аз ивээнэ. Өдрийн эхний хагаст эхлүүлсэн ажлаа дуусга. Уран бүтээлчдийн хувьд сонирхолтой өдөр байна. Үдэш нь олон хүнтэй үдэшлэг зохиовол шинэ танилуудтай болно.
Охин
Гэмтэл авч магадгүй тул биеийн хүчний ажлаас татгалз. Маргаан, зөрчилдөөнөөс зайлсхий. Сэтгэл санаа тогтворгүй болно. Хүйтэн ундаа, чанаргүй хүнснээс хол бай. Эрчүүдийн хувьд эргэлзээтэй саналаас татгалзаарай.
Жинлүүр
Бодсон санаснаа хэрэгжүүлж, бусадтай туршлагаа хуваалцаарай. Ирээдүйд танд хэрэг болно. Өнөөдрийн таны уриа – ажил, ажил бас дахин ажил. Санаачилгатай байж, шаргуу хөдөлмөрлө. Олон асуудлыг шийдэхэд тус болно.
Хилэнц
Од эрхэс таныг ивээнэ. Нам гүм бөгөөд аз ивээсэн өдөр. Хувь заяа танд санхүүгийн байдлаа сайжруулах, орлогын шинэ эх үүсвэртэй болох боломж олгоно. Таатай мэдээ дуулна. Харин бусдаас мөнгө зээлэх хэрэггүй.
Нум
Санаагаа хэрэгжүүлэхэд таатай өдөр. Гэхдээ яарах хэрэггүй. Бүгдийг сайтар бодож, боловсруул. Санааг нь зовоосон эсвэл гэнэтийн шийдвэр гаргахад хүргэсэн үйл явдал тохиож магадгүй. Гэхдээ та бүгдийг шийднэ. Үүнд од эрхэс танд тусална.
Матар
Өнөөдөр туйлын шударга, үгэнд мэргэн байна. Үүнийгээ зөв ашигла. Учир нь таны хэл таны дайсан болдог тал бий. Олон асуудлыг шийдэж, ойр дотнын хүмүүстээ тусалж, шинэ ажилтай болохтой зэрэгцэн олон тэнэг зүйл ярьж, хамт олонтойгоо ч муудалцаж болзошгүй.
Хумх
Хэл ам, зөрчилдөөн ихтэй өдөр. Санхүүгийн болон сэтгэл санааны хувьд хараат байдаг хүмүүстэй болгоомжтой бай. Эр хүчээ зөв урсгалд чиглүүл. Хайртай хүмүүстээ анхаарал тавь. Тэд танаас зөвлөгөө хүсэх ба та тэдэнд тусалж чадна.
Загас
Үдээс өмнө дуулах сонирхолтой мэдээний ачаар хүндрэлүүдийг давж чадна. Эмэгтэйчүүдийн хувьд хэрүүл, маргаанаас зайлсхий. Сэтгэлээр унана. Өнөөдөр идэвхгүй амралтыг сонгоход гэмгүй.
Сэтгэгдэл ( 0 )