Эхнэртэй эрчүүд ганц бие эрчүүдийг бодвол таргалах магадлал нь гурав дахин их байдаг байна. Харин эмэгтэйчүүд гэрлэснийхээ дараа ч гэсэн гоолиг хэвээр үлдэх нь элбэг.
Польшийн Зүрх судасны өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн эрдэмтэд дундаж нас нь 50 насны нийт 2405 хүний эрүүл мэндийн байдалд дүн шинжилгээ хийжээ. Эрдэмтэд нас, гэрлэлтийн байдал, сэтгэцийн эрүүл мэнд зэрэг олон хүчин зүйлс биеийн жинд хэрхэн нөлөөлдөг болохыг судалсан байна. Судалгааны дүнгээс үзвэл гэрлэлт нь эрчүүдийн таргалах магадлалыг 62 хувь, эмэгтэйчүүдийнхийг 39 хувиар нэмэгдүүлдэг байна. Эрчүүд гэрлэснийхээ дараа таргалдаг шалтгаан нь хэт хооллох, амьдралын идэвхгүй хэлбэрээс гол төлөв шалтгаалдаг байна. Харин эмэгтэйчүүд нийгмийн дарамт шахалтаас болж биеийн жингээ барьдаг байна.
Польшийн эрдэмтдийн судалгааны дүн Хятад судлаачдын 2024 онд явуулж байсан судалгааны дүнг батжуулжээ. Хятадын эрдэмтэд эрчүүд гэрлэснийхээ эхний таван жилд огцом жин нэмдэг болохыг тогтоосон байна.
Сэтгэгдэл ( 1 )
Тэгээд сэвсэн гүзээтүүд болдог тэр том гүзээ эмэгтэйчүүдэд ямар хэцүү байдаг гээч