Гэрлэлт буурсаар байна

Б.Сэцэн | Zindaa.mn
53 минутын өмнө

Монгол Улсад бүртгүүлсэн гэрлэлтийн тоо 2022 оноос тасралтгүй буурсаар байна. Тухайлбал 2022 онд 17,574 гэрлэлт бүртгэгдэж байсан бол 2025 онд 12,582 болж буурчээ. Ийнхүү буурч байгаа нь дараах хэд, хэдэн шалтгаантай гэж судлаачид үздэг. Тухайлбал сүүлийн үед орон сууцны үнэ, түрээсийн үнэ тасралтгүй өсөж байгаагаас шалтгаалан залуу үеийнхэн гэр бүл зохиоход саад учруулж байгаа юм.

Түүнчлэн орчин цагт заавал гэрлэж байж санхүүгийн болон амьжиргаа залгуулах шаардлагагаүй болж, хувь хүн санхүүгийн хувьд бие даах боломж нийгмийн болон бизнесийн хувьд ч бүрэлдсэн нь гэрлэлт буурахад нөлөөлжээ.

Орчин цагийн завгүй амьдралын хэв маягт нийцүүлэн залуус хувь хүний хөгжил, боловсролдоо анхаарах болж гэрлэлт ч, төрөлт ч оройтож байгаагийн шалтгаан гэж үзэх судалгаа байна. Сүүлийн үеийн социологийн судалгаагаар уламжлалт хамтын нийгэмт ёсноос хувь хүний эрх чөлөөг дээдэлсэн индивидуализм рүү шилжиж байгааг онцолдог. Түүнчлэн гэр бүлээс гадна тухайн хувь хүнийг технологийн хувьд ганцаардуулахгүй байх дэд бүтэц бий болсон нь гэрлэлт буурахад нөлөөлсөн нэг хүчин зүйл юм.

НҮБ-ын Хүн амын сангийн судалгаагаар дэлхий даяар гэрлэлт буурах хандлагатай байгааг тайландаа дурджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top