Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-өөс халдварт өвчний тархалтын талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр Улаанбаатар хотоос гадна орон нутагт Улаанбурхан өвчний гурван тохиолдол нэмж бүртгэгдсэнийг мэдэгдлээ.
Улаанбаатарт өнөөдрийн байдлаар 14-15 тохиолдол батлагдсан бол орон нутагт буюу Өмнөговь аймагт Улаанбурхан өвчний гурван тохиолдол батлагджээ.
Түүнчлэн Менингококкт халдвар буюу “Цахилгаан менингит”-ын нэг сэжигтэй тохиолдол ХӨСҮТ-д тусгаарлагдан эмчлүүлж, шинжлүүлж байсан нь лабораторийн шинжилгээгээр батлагдсаныг хэллээ.
Сэтгэгдэл ( 0 )