"US Sumo Open" тэмцээнийг шүүх Ичиножо эх орондоо иржээ

Я.Болор | Zindaa.mn
20 цагийн өмнө

Японы мэргэжлийн сүмо бөхийн дэвжээнд нэгэн үе хүч үзэж байсан Монгол Улсын сүмоч Ичиножо А.Ичинноров (Мизра Такаши) АНУ-ын Лос Анжелес хотод ирэх тавдугаар сард болох "US Sumo Open 2025" тэмцээний тусгай зочин, Ерөнхий шүүгчээр ажиллахаар бэлтгэж байна. 

2022 онд сүмо бөхийн Дээд зиндаад түрүүлж байсан Ичиножо өнгөрсөн онд мөн "US Sumo Open тэмцээнд тусгай зочноор оролцож байжээ.

Энэ жилийн тэмцээнд Япон, Монгол, Орос, Узбекистан, Азербайжан, Гүрж, Польш, Норвег, Энэтхэг, Египет, Бразил, Канад зэрэг 13 орны 60 бөх оролцохоор бүртгүүлсэн байна.

Ичиножо А.Ичинноров их ажлын өмнө эх орондоо амрахаар хэдхэн хоногийн өмнө Улаанбаатарт буужээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu