Ослын улмаас 4 иргэн амиа алдаж, 2 тээврийн хэрэгсэл шатжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 14

 

Цагдаагийн байгууллагад энэ оны 03 дугаар сарын 12-аас 03 дугаар сарын 13-ны шилжих шөнө 02 цагийн орчим “Булган аймаг Рашаант сумын 1-р багийн нутагт байрлах Хаан буузнаас Өвөрхангай аймаг чиглэлд 3 км орчим зайд автомашинууд мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Урьдчилсан байдлаар Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн чиглэлд тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б болон Архангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Т нар Улаанбаатар-Өвөрхангай чиглэлийн улсын чанартай А0301 автозамын 270 дахь км авто замд мөргөлдөж, зам тээврийн ослын улмаас улмаас 1 жолооч, 3 зорчигчийн амь нас хохирч, 2 тээврийн хэрэгсэл шатсан харамсалтай нөхцөл байдал тогтоогдож, шалгалтын ажиллагааг Булган аймгийн цагдаагийн газар явуулж байна.

Иймд Жолооч та орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцох, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлаа хангах, орон нутгийн замд шөнө, оройн цагаар зорчихдоо гэрлээ шилжүүлж хэвших зэрэг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, хариуцлагатай байхыг анхааруулж байна.

Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж тээврийн хэрэгслийн байрлан явах зохицуулалтыг тусгасан байдаг.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (66.181.181.143) 15 цагийн өмнө

Прүсс унсан үмхий үнэртсэн оркууд өөртөө болон өрөөлд маш их гай болж бн.Авто машин жолоодох дүрмийн үнэр ч байхгүй. Шүлжиж давхихаа авьяас гээд эндүүрчихсэн

1  |  0
Зочин (66.181.181.143) 18 цагийн өмнө

Прүсс унсан үмхий үнэртсэн оркууд өөртөө болон өрөөлд маш их гай болж бн.Авто машин жолоодох дүрмийн үнэр ч байхгүй. Шүлжиж давхихаа авьяас гээд эндүүрчихсэн

0  |  0
Зочин (66.181.181.143) 18 цагийн өмнө

Прүсс унсан үмхий үнэртсэн оркууд өөртөө болон өрөөлд маш их гай болж бн.Авто машин жолоодох дүрмийн үнэр ч байхгүй. Шүлжиж давхихаа авьяас гээд эндүүрчихсэн

0  |  0
Close menu