Улаанбурханы вакцинд хамрагдсан эсэхийг ЯГААН ДЭВТРЭЭС шалгаарай

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 03 сарын 14

Он гарснаас хойшхи хугацаан дахь Улаанбурхан өвчний 12, 13, 14 дэх тохиолдол өчигдөр (2025.03.14) лабораториор батлагдаж, тухайн батлагдсан тохиолдлууд Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд байсныг Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-өөс албан ёсоор мэдээлсэн билээ. 

Улаанбурхан нь вакцинаар сэргийлэгддэг өвчин тул эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандахын сацуу улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулсан эсэхийг Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр /ягаан/-ээс лавлан харах нь зүйтэй. 

Хэрэв хүүхэд товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулаарай.

Хэрэв халуурсан, туурсан эсвэл хавьтал болсон бол ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн 1 болон 2-р өрөөнд үзлэг, вакцинд хамрагдах боломжтой.


Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлууд Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн дундаас бүртгэгдэж байгаа тул ХӨСҮТ-өөс хүүхдийн байгууллагуудад дараах зөвлөмжийг өгч байна.
 

1. Хүүхдийн байгууллагууд багш, ажилчид, хүүхдүүдийн ирцийг өдөр бүр авч, шинж тэмдгийн тандалт хийх.

2. Ажил, хичээлдээ ирээгүй шалтгааныг заавал тодруулах.

3. Халуурах, тууралт гарсан, бөөлжсөн, суулгасан, ханиасан шинж тэмдэг илэрсэн тохиолдол илэрвэл заавал, яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөх.

4. Улаанбурхан өвчин нь амьсгалын замаар дамждаг, халдварлалт өндөр өвчин учир бусдад халдвар тархахаас урьдчилан сэргийлж, анги, танхимын цэвэрлэгээ, агаар сэлгэлтэд анхаарах,

5. Cургуулийн анги танхимд амны хаалт тогтмол зөв зүүх.

6. Багш, ажилтан, хүүхдүүдийн улаанбурхны эсрэг вакцин хийлгэсэн эсэх болон өвдсөн эсэхийг тодруулах.

7. Улаанбурхан өвчин нь вакцинаар сэргийлэгддэг халдварт өвчин тул багш, ажилтан, хүүхдүүдээс улаанбурхнаар өвдөөгүй, улаанбурхны эсрэг вакцинд хамрагдаагүй, вакцин хийлгэсэн эсэхээ мэдэхгүй байвал улаанбурхны эсрэг вакцинд заавал хамрагдах.

8. Эцэг, эх, асран хамгаалагчдад хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, Улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулсан эсэхийг нь тодруулах, хоцорсон бол хүүхдээ вакцинд хамруулах талаар зөвлөгөө өгөх.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu