Боловсол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ)-ын Боловсролын сайд Хуссейн Иврахим Аль Хаммадитай уулзлаа. АНЭУ-ын Засгийн газраас жил бүр хоёр оюутныг бакалаврын түвшинд суралцуулах тэтгэлэг олгож ирсэн. Энэ тэтгэлгийн тоог нэмэгдүүлж, магистр, докторын түвшинд оюутан сургах боломж олгохыг хүслээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн хүрээнд бакалавр, магистр, докторын түвшинд оюутан суралцуулахад дэмжлэг үзүүлж, засгийн газар хоорондын хэлэлцээрээр сургахад хамтран ажиллах талаар ярилцжээ.
“Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Арабын Нэгдсэн Эмират Улсын Боловсролын яам хооронд боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг судлан үзэж, ойрын хугацаанд байгуулах талаар тохиролцсон байна.
Санамж бичигт:
-Их,дээд сургуулийн хамтын ажиллагаа, эрдэмтэн багш нарын солилцоо,
-Харилцан бакалаврын оюутан солилцоо,
-Шинжлэх ухааны хамтын ажиллагааны талаар тусгасан байна.
Сэтгэгдэл ( 0 )