Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 1218 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 995 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Нийслэлд хүн гэмтэж бэртсэн нийт 16 осол бүртгэгдэж, 17 хүн гэмтэж бэртсэний 3 хүүхэд байна. Орон нутагт хүн гэмтэж бэртсэн нийт 8 осол бүртгэгдэж, 10 хүн гэмтсэний 2 хүүхэд, ноцтой зам тээврийн ослын улмаас 2 хүний амь хохирсон байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
Орон нутагт:
Энэ 7 хоногт хүүхэд өртсөн 5 осол бүртгэгдэж 5 хүүхэд гэмтэж бэртсэний 2 нь 6-10 хүртэлх насны хүүхэд байна.
Эцэг эх, асран хамгаалагч нар хөдөлгөөн эхлэхдээ зам орчноо шалгах, Мөн бага насны хүүхдийг хараа хяналттай гудамж замын хөдөлгөөнд оролцуулах, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцох үедээ гараас нь хөтлөн явах, тээврийн хэрэгсэлд аюулгүй тээвэрлэх, аюулгүй байдлыг хангасан газар тоглуулахыг зөвлөж байна. Зам тээврийн осолд өртсөн тохиолдолд 102 тусгай дугаарт хандаж дуудлага мэдээлэл өгдөг талаар зааж зөвлөх.
Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 257 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 160, орон нутагт 97 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллажээ.
Согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор "Хариуцлагаар үлгэрлэе" нэгдсэн арга хэмжээ хүрээнд Тээврийн цагдаагийн албанаас “DON’T DRINK AND DRIVE” буюу “Уусан үедээ бүү жолоод” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж, хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Сэтгэгдэл ( 0 )