Яармагийн замд ноцтой осол гарчээ

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 23

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2022.01.22-ны 20:30 цагийн орчимд ХУД-ийн 7-р хороо Яармагийн Шунхлай шатахуун түгээх станцын замд Toyota raun маркийн автомашины жолооч нь явган зорчигч мөргөсөн гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу хэргийн газрын үзлэг хийхэд эхний нөхцөл байдлаар явган зорчигч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын гарц гарамгүй хэсгээр гарч автомашинд мөргөгдөж, улмаар автомашин онхолдсон нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд мөрдөн шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж байна.

Мөн жолоочийн согтолтын зэргийг шалгахад 0 хувьтай буюу согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, явган зорчигчийн согтолтын зэрэг 2.0 хувийн согтолттой гарсан байна. Явган зорчигчид эмнэлэгийн анхны тусламж үзүүлсэн бөгөөд биеийн байдал хэвийн байгаа юм.

Замын хөдөлгөөнд оролцогч та анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохын зэрэгцээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээс татгалзах, хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг зөвлөж байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.180.216.83) 2022 оны 01 сарын 24

jolooch hurdtai yabsan bolohoor l abaar garch bgaa shte pruisnuud uheh gej bgaa yum shig l dabhidag shu

0  |  0
зочин(66.181.185.58) 2022 оны 01 сарын 23

ГЭРТЭЭ УУ БУЮУ УУСАН ҮЕДЭЭ БҮҮ ЗАМ ГАРч ГАЙ ТАРЬ

0  |  0
Top