Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс татварын байгууллагын нууцлал бүхий сангийн мэдээллийг өөрчилж, улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна.
Тодруулбал, Татварын ерөнхий газрын ажилтан, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн ажилтнуудтай үгсэж, татварын байгууллагын сангийн мэдээллийг өөрчлөн, аж ахуйн нэгжийн татварын өрийн мэдээллийг устгажээ.
Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжийн татварын өрийн мэдээллийг өөрчилж, багасгаад үүнийхээ хариуд 150 орчим сая төгрөгийн авлига авсан байж болзошгүй байгаа аж.
Мөн шалгалтын явцад, нэр бүхий гурван этгээд НӨАТ-ын бичилтийг хуурамчаар үйлдэж байсан нь тогтоогдсон учраас хэргийг Авлигатай тэмцэх газарт шилжүүлэхээр болсон байна.
Сэтгэгдэл ( 0 )