Өсвөр насны охин гэртээ амаржсан асуудлыг шалгаж эхэллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 01 сарын 28

Өсвөр насны хүүхэд гэртээ амаржсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ.

Завхан аймагт 14 настай эмэгтэй хүүхэд жирэмсэлж, улмаар эмнэлгийн хяналтад оролгүйгээр ургаа тээн, төрүүлсэн байжээ.

Охин өнгөрөгч 2021 оны арванхоёрдугаар сард амаржсан гэх бөгөөд эмнэлэгт хандаагүй байна. Хэргийг шалгах явцад, охиныг 17 настай И гэгч  жирэмслүүлсэн болох нь тогтоогдсон бөгөөд Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Эрүүгийн хуульд заасанчлан насанд хүрсэн хүн 14-16 насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орохыг гэмт хэрэгт тооцдог.

Өөрөөр хэлбэл хохирогч зөвшөөрсөн ч 14 настай хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үздэг байна. Ийм гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хуулийн дагуу мөнгөн торгууль, эсвэл 1-3 жил хүртэлх хугацаагаар хорих ял оноодог.

Судалгаагаар улсын хэмжээнд жилдээ 4000 гаруй охид төрдөг. Эдгээр охидын ихэнх нь хүчирхийллийн улмаас жирэмсэлдэг бөгөөд 20 орчим хувь нь тохиолдлын байдлаар жирэмсэлсэн байдаг ажээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(43.242.242.68) 2022 оны 03 сарын 04

Бүдүүлгийн харгай юм даа.

0  |  0
Rush Qin(159.223.154.189) 2022 оны 01 сарын 30

Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт А, О, В цустай бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа тул доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээх ёстой.\nАмь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.

0  |  0
. (176.234.135.85) 2022 оны 01 сарын 29

Odoonii hvvhdvvded hvvhed nas gej ulam l boginosood bga yum bish vv. Tsiiganuud shig..

3  |  0
,,(202.126.90.120) 2022 оны 01 сарын 30

Завханийхан завхай, Загас нь хүртэл тэмбүүтэй гэж үнэн юмаа

2  |  7
Зочин(66.181.169.108) 2022 оны 01 сарын 29

Аав ээж ах дүүс юу анхаарч байнаа

4  |  0
Top