Энэ долоо хоногт сар шинийн баярын өдрүүд тохиож байгаа ба нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар хоёрдугаар сарын 2-ноос 4-ний өдөр хүртэл бүх нийтээр амарна.
Үүнтэй холбоотойгоор автомашины дугаарын хязгаарлалт дээрх өдрүүдэд үйлчлэхгүй гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Тодруулбал, энэ долоо хоногийн лхагва, пүрэв, баасан гараг нь Шинийн 1, 2, 4-ний өдөр буюу бүх нийтийн амралтын өдөр тул автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна.
Сэтгэгдэл ( 0 )