Израилийн эрдэмтэд хүний өөхөөр хиймэл нугас бүтээжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 08

Израилийн эрдэмтэд хүний өөхөн эсээр нугасны имплант бүтээжээ. Энэхүү нээлт нь хөдөлгөөний чадвараа алдсан лабораторийн хулгануудад дахин хөдлөх боломж олгосон тухай Тель-Авивын их сургууль мэдээлжээ.

Шинэ бүтээл нугасны гэмтэлтэй өвчтөнүүдэд хөл дээрээ дахин явах боломж олгоно гэдэгт эрдэмтэд итгэлтэй байна. Тель-Авивын их сургуулийн “Сагол” биотехнологийн төвийн судлаачид анх удаа хүний нугасны гурван хэмжээст эс бүтээж, хөдөлгөөний саажилттай лабораторийн хулгануудад суулгасан байна. Туршилтын 80 хувийн амжилттай болжээ. Ийм үр дүн дэлхий дээрх сая сая хөдөлгөөний саажилттай өвчтөнүүдэд найдвар өгч байна гэж судалгааны багийн ахлагч Тал Двир ярьж байна.

Нугасны гэмтлийн улмаас дэлхий дээр сая сая хүн хөдөлгөөний саажилттай болсон байдаг. Гэвч өнөөг хүртэл үр дүнтэй эмчилгээний арга гараагүй байжээ. Залуу насандаа нугасны гэмтэл авсан хүмүүс бүх насаараа тэргэнцэр дээр сууж, нийгмийн үйл ажиллагаанд тэгш оролцох боломж нь хязгаарлагдаж, санхүүгийн ихээхэн зардал гаргаж байна. Бидний зорилго бол хөдөлгөөний саажилттай өвчтөн бүрт зориулан гэмтсэн эсийг сэргээх чадвартай нугасны имплант бүтээх явдал юм гэж профессор Двир онцолжээ.

Эрдэмтэд ойрын жилүүдэд эмнэлзүйн туршилтыг хүн дээр хийхээр төлөвлөж байна гэж “Advanced Science” сэтгүүлд бичжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top