Хиймэл хөхний дуулиан: Хохирсон эмэгтэйчүүд нөхөн төлбөр авна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 21

2001 оноос 2010 оны хооронд Францын “Poly Implant Prothese (PIP)” компанийн чанаргүй хиймэл хөх хийлгэсэн 2.5 мянга гаруй эмэгтэй мөнгөн нөхөн төлбөр авахаар болжээ. Энэ шийдвэрийг Францын давж заалдах шатны шүүх гаргажээ.

ВВС агентлагийн мэдээлснээр, хэдийгээр нэхэмжлэлийг 2.5 мянган эмэгтэй гаргасан ч шүүхийн энэхүү шийдвэр дэлхийн арав гаруй улсын олон мянган эмэгтэйчүүдийг хамрах боломжтой гэнэ. Ройтерс агентлагийн мэдээллээр, “PIP” хиймэл хөхийг 300 мянган эмэгтэйчүүд хийлгэсэн байна. Түүнчлэн, Францын шүүх Германы “TÜV Rheinland” компанийг чанаргүй хиймэл хөхөнд гэрчилгээ олгосонд буруутай гэж үзсэн байна.

Дэлхийн PIP хиймэл хөхний хохирогчдын холбоо (PIP Implant World Victims Association) энэхүү чанаргүй бүтээгдэхүүний хохирогч болсон эмэгтэй хүн бүх 20-70 мянган еврогийн нөхөн төлбөр олгох ёстой гэж үзэж байна.

1991 онд бизнесмен Жан Клод Масын үүсгэн байгуулсан “Poly Implant Prothese (PIP)” компани 2010 оныг хүртэлх хугацаанд нийт хоёр сая орчим хиймэл хөх үйлдвэрлэж, Бразил, Венесуэл, Аргентин, Их Британи, Герман, Испани, Итали, Израил болон Австралид нийлүүлжээ. 2005 онд “PIP” хиймэл хөх арьсан дотор хагарсан тухай гомдол анх гарч “хиймэл хөхний дуулиан” эхэлсэн түүхтэй. 2000 онд АНУ энэ бүтэгээхүнийг импортлохыг хориглож байсан байна. 2001 оноос эхлэн “PIP” компани эрүүл мэндийн бус техникийн силикон ашиглаж эхэлсэн нь тогтоогджээ. Техникийн силикон эрүүл мэндийн силиконыг бодвол 10 дахин хямд байдаг байна. 2009 онд Францын мэс засалчид хиймэл хөх арьсан доор задарсан маш олон тохиолдолтой нүүр тулжээ. 2010 онд тус компани дампуурч, хаалгаа барьсан байна. Тухайн үед “PIP” хиймэл хөхнөөс үүдэлтэй хорт хавдар үүссэн есөн тохиолдол бүртгэгдсэн байжээ.

2011 онд Францын Засгийн газар “PIP” хиймэл хөх хийлгэсэн эмэгтэйчүүдэд авахуулахыг зөвлөсөн байна. Ингэхдээ тэдний мэс заслын төлбөрийг даахыг амлаж байжээ.

2013 онд Жан Клод Маст дөрвөн жилийн хорих ял оноож, 75 мянган еврогийн торгууль ногдуулж байжээ.

PIP хиймэл хөх арьсан доор задарчээ
 
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(202.179.26.220) 2021 оны 05 сарын 24

Манай майжгарууд хиймэл хөх хийлгэчихсэн тууж яваа юм биш биз? Тэгвэл авахужлах ёстой юм байна шүү удвал хавдар, үхэл.

0  |  0
Top