Хэнтий аймаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролыг дэмжинэ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 10

Дэлхийн зөн ОУ-ын байгууллагаас хэрэгжүүлж буй “Тусгай хэрэгцээт хүүхдийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийн ажлын хэсэг өнөөдөр Чингис хотод ажиллаж байна.

Тус төслийн зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй буюу тусгай хэрэгцээт хүүхдүүдийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, адил тэгш боломжоор хангах, дижитал технологиор дамжуулан боловсролын ур чадвараа нэмэгдүүлэх зорилготой юм.

Уг төсөл нь Хэнтий аймаг болон Баянгол дүүрэгт хэрэгжих бөгөөд энэ оны 9 дүгээр сар хүртэл үргэлжилнэ. Төслийн хүрээнд Хэрлэн сумаас хөгжлийн бэрхшээлтэй болон амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой айл өрхийн 60 хүүхдийг сонгон авч, цахим сургалтад ашиглах боломжтой таблет, сургалтын хэрэглэгдэхүүний дэмжлэг үзүүлэхээс гадна тусгай хэрэгцээнд нь зориулсан тоног төхөөрөмж олгох юм байна.

Мөн эдгээр хүүхдүүдийн гэр бүл, эцэг эхчүүдэд зориулсан тусгайлсан сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Тиймээс эхний ээлжинд орон нутгийн зүгээс шаардлагатай судалгаа мэдээллийг гаргаж хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top