Хятадын уран гулгагч Вэнжин Суй, Кон Хан нар Бээжингийн олимпын спорт хосын чөлөөт үзүүлбэрийн төрөлд түрүүллээ.
Тэд олимпын түүхэнд анх удаагаа шидэлттэй дөрөв эргэлттэй үзүүлбэр үзүүлж, хувийн дээд амжилтаа болон дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон юм.
Вэнжин Суйгийн хөлний бэртлийн улмаас Пёнчаны олимпоор алтан медальд хүрч чадалгүй мөнгөн медаль аваад уйлж зогссон тэд энэ удаад Бээжингийн олимпын аварга болж чадлаа.
Бүхий л амьдралаа уран гулгалтад зориулж, энэ спортын хүнд бэрхийн улмаас өрөөсөн нүд нь хараагүй болж байсан Вэнжин Суй алтан медалийн болзол хангаад нулимсаа барьж дийлээгүй.
Бүсгүйтэй бүхий л хүнд хэцүү цаг үед нь хамт байж, дахин мөсөн талбайд гарч чадахгүй гэж эмч нар дүгнэж байхад ч Вэнжинээс өөр хүнтэй гулгахгүй хэмээн хамт байсан партнёр Кон Хан нь энэ өдөр хамгаас жаргалтай байв.
Доргилтын улмаас өрөөсөн нүд нь юм харахаа больсон үед тэмцээнд оролцож, түрүүлж байсан Вэнжин Суй болон түүний хамтрагч Кон Хан нарын түүх маш сэтгэл уярам билээ.
Сэтгэгдэл ( 2 )
Гайхалтай юм аа
Гайхалтай агуу 2 тамирчин...., ази хүн энэ спортоор амжилт гаргахгүй гэж боддог миний болон олон сая хүний бодлыг өөрчиллөө. Маш уян налархай агуу гулгаж байнаа.. энэ амжилтад хүрсэн түүх нь бас сэтгэл хөдөлгөмөөр юм. энэ 2-ын түүхээр кино хийвэл, тэ