Хөшигийн хөндийд төсөл хэрэгжүүлэх газрыг авлигачид ДАМЛАСАН УУ?

2022 оны 02 сарын 20

Дараа дараагийн жилүүдэд  Монголын эдийн засгийг тэлнэ гэгдэж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэхээр тусгасан төслүүдийн нэг бол “Хөшигийн хөндийд эдийн засгийн бүс байгуулах” төсөл гэдгийг өмнө нь мэдээлж байсан билээ.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр /2022.02.19/  Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Хөшигийн хөндийд хийгдэх бүтээн байгуулалтын зарим ажлын зураг төсөл, газрын байршилтай танилцжээ.

Засгаас өгч буй мэдээллээр Хөшигийн хөндийд баригдах Засгийн газрын нэгдсэн цогцолбор, ИНЕГ-ын 600 айлын орон сууц барих, Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах зураг төсөл бэлэн болсон аж.

Тухайлбал, ИНЕГ-ын ажилтнуудын орон сууцыг дагаад 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, ногоон байгууламж, авто зогсоол зэргийг цогцоор нь шийдсэн хотхон байгуулна.

Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах хотыг тэлэх, дагуул хот байгуулах бодлогын хүрээнд Төв аймаг, Хөшигийн хөндийд орон сууцны хороолол, эмнэлэг, сургууль, оюутны хотхон, үйлчилгээний төвүүдийг БНСУ, Казакстан, Сингапур улсын загвараар барьж байгуулахаар төлөвлөж, зөвлөх үйлчилгээ авч, зарим ажлынх нь зураг төслийг гаргасан гэсэн мэдээллийг өгч буй юм.

Ерөнхий сайд өчигдөр Хөшигийн хөндийд ажиллах үеэрээ авлигын асуудлыг хөндөн тавьсан аж. Тэрбээр  Хөшигийн хөндийд байрлах шинэ нисэх онгоцны буудлын орчимд багагүй газар иргэд, аж ахуйн нэгж авсныг шүүмжилж, Засгийн газрын шийдвэр албажихаас өмнө иргэд яаж мэдэж, газар авсан байх вэ. Энэ бол цэвэр авлигатай холбоотой асуудал гэж үзэж буйгаа илэрхийлсний сацуу уг асуудлыг шалгахыг Шадар сайд С.Амарсайханд үүрэг болгожээ. Мөн энэ үеэр  Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргад хариуцлага тооцож, цаашид энд шинээр газар олгохгүй байхыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ.

Ашиглалтад ороод удаагүй байгаа Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг Монгол Улс өөрийн хөрөнгөөрөө бус өр зээлээр байгуулсан гэдгийг сануулахад илүүдэхгүй байх.

 Хагас тэрбум ам.долларын зардал бүхий уг төслийг хэрэгжүүлэхийн тулд авсан зээлээ Монгол Улс эргэн төлөх ёстой. Тиймээс энэ төсөл үр өгөөжтэй байх ёстой. Үүний тулд нисэх буудалтай хамааралтай дэд бүтцийн бусад төслүүд ч үр ашигтай байх шаардлагатай юм. Гэвч нисэх буудлын төсөл нь хөрсөн дээр буух хүртлээ хэл ам таталсан шиг, Хөшигийн хөндийд хэрэгжүүлэх бусад төслүүдийн газрын асуудал ч авлигын үнэр дагуулаад эхэлж байна.

Дашрамд тодотгоход, Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжих эсэх нь АВЛИГААС ХАМААРНА гэсэн нийтлэлийг Zindaa.mn сайт өмнө нь хүргэж байсан билээ.

Эдийн засагт реформ хийх боломж, гарц бүхий олон олон төслүүдийн талаар өнгөрсөн жилүүдэд ярьсаар л өнөөдрийг хүрсэн. Гэвч тэдгээр асуудал бүр цаасан дээрээс буудаггүйн учиг шалтгаан нь шат шатанд нэвчсэн авлигын тогтолцоотой холбоотойг хаа хаанаа одоо ойлгож буй. Тиймээс ч Монголын ард иргэдийн олонхын сонголтоор, төрийн эрхийг хэрэгжүүлж буй МАН-ын удирдлагууд Их хурлынхаа индэр дээрээс авлигыг онилсон үгсийг итгэлтэй хэлж, ярьсан шигээ бодитоор ажил хэрэг болгож чадвал олон зүйлд томоохон ахиц гарах ёстой. Ерөнхий сайдын хэлж ярьдагчлан  төр, хувийн хэвшлийн түншлэл эрүүлжиж, улс төр, бизнес хоорондын зааг ялгаа гараад, соёл нутагших хүртэл хийх ёстой зүйл олон байна. Авлига нэвчиж, авлигад идэгдсэн нийгмийг бүгдээрээ л  харж, ярьж байна. Ярихын цаана өөрчлөхийн төлөө үйлдэх, эс үйлдэх эсэх нь гол асуудал юм.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(64.119.27.189) 2022 оны 02 сарын 21

Монголоор төмөр замыг дагуу тавих хийн хоолойн трас замын чиглэл ч гэсэн ийм байдалд орсон байж болзошгүй шүү, хариуцлагатай байгаарай.

1  |  0
зочин(103.111.68.3) 2022 оны 02 сарын 20

танай намын хулгайч нар байгаадаа

0  |  0
Ш 76(66.181.189.140) 2022 оны 02 сарын 20

ДАНХАР ТОЛГОЙТОЙ БЯЦХААН ТАРХИТАЙ БАНЬДЫН ҮХСЭН АЦНЫХ НЬ ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО

1  |  0
Зочин(202.126.89.56) 2022 оны 02 сарын 21

Монгол хүнд хэлэх ярих зөвлөх утгагүй. Монгол хүн одоо ташуур есөн эрүү буудаж устгахаас өөр зүйл ойлгохгүй болсон. Мал адгууснаас дор болсон.

3  |  0
зочин (202.9.46.23) 2022 оны 02 сарын 20

АВИЛГАЧДЫГ ШУУД БУУДЧИХ

1  |  0
Г(192.82.70.47) 2022 оны 02 сарын 21

Олон юм ярилгүй Шууд хураа. Танил тал мэдээлэл аваад л улсад буцааж зарах санаатай авсан газар

2  |  0
Jojo(66.181.187.77) 2022 оны 02 сарын 20

Аргагүй эд нарт энэнээс өөр газар үлдээгүй

0  |  0
зочин(103.57.92.26) 2022 оны 02 сарын 21

улсын төсөв төлөвлөгөөнд орсон байхад газар олгосон бол хүчингүй болгож болно доо хуульч нараа ажиллуул

4  |  0
Top