ОХУ-ын алдарт дасгалжуулагч Этери Тутберизегийн охин Диана Дэвис уран гулгалтын бүжгийн төрөлд өрсөлддөг билээ.
Бүсгүй хамтрагч Глеб Смолкины хамт ОХУ-ын АШТ-ийн мөнгөн медаль, өсвөрийн АШТ-ийн хүрэл медаль зэрэг олон амжилт үзүүлсэн уран гулгагч.
Диана Дэвис, Глеб Смолкин нар рангаараа дэлхийд 19 дүгээр байрт бичигддэг хос.
Тэгвэл Этери Тутберизе Бээжингийн олимпын дараа охиндоо болон түүний хамтрагчид хандан “Та хоёр шилдэг хосуудын нэгэн адил спорт, урлаг хоёрыг гайхалтай хослуулахын тулд олон зүйлээс татгалзсан. Та хоёрын минь зам урт. Гэхдээ би хэзээд дэргэд чинь байж, дэмжих болно. Хүнд бэрх үед Диша миний дэргэд байж, намайг дэмжсэн нь үнэхээрийн аз жаргал” хэмээн Истаграмдаа бичжээ.
19 настай Диана АНУ-д төрж, ОХУ-д өссөн аж. Бага байхад нь түүнд буруу антибиотик бичиж өгснөөс болж сонсголын бэрхшээлтэй болжээ. Диана бусдыг бүрэн сонсохын тулд амны хөдөлгөөнөөр нь уншдаг байна. Гэхдээ энэ бэрхшээл нь хөгжим сонсоход нөлөөлдөггүй аж.
Сэтгэгдэл ( 0 )