Алена Косторная: Өөрийнхөөрөө байснаас болж Тутберизе надаас татгалзсан

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 20

18 настай уран гулгагч Алена Косторная дасгалжуулагч Этери Тутберизегийн багаас яагаад явсан талаараа ярьжээ.

Удаан хугацаанд Тутберизегийн багийн од байсан уран гулгагч бүсгүй яагаад Евгений Плющенкогийн багт очсон тухайгаа ярьсан байна. Алена Тутберизегийн багт байхдаа олон шинэ амжилтуудыг тогтоож, Европын аварга болсон билээ.

2017 оноос Этери Тутберизегийн багт хичээллэсэн Алена “Би хэзээ ч багийн гол хүн байгаагүй. Тэд намайг багаа хөндий хүйтэн болгож байна гэж буруутгасан. Бага хүүхдүүдэд буруу үлгэр дуурайлал болж байна гэсэн. Багийн бусад хүүхдүүд өөрийнхөөрөө байхаар хүчтэй характертай болоогүй байсан” хэмээн ярьжээ.

Европын аварга уран гулгагч бүсгүй “Гэхдээ би өөрийгөө буруутай гэж боддоггүй. Би хатуу хүн биш. Хүн бүр өөрийнхөө толгойгоор бодох хэрэгтэй” гэсэн байна.

Алена 2020 онд Тутберизегийн багаас явж, олимпын хоёр удаагийн аварга Евгений Плющенкогийн багт ирсэн билээ. Үүний дараа түүний амжилт буурч эхэлсэн юм. Алена 2021 оны гуравдугаар сард Тутберизегийн багт эргэн ирсэн ч 2022 оны гуравдугаар сард Тутберизе Алена Косторнаяг дасгалжуулахаас татгалзсан билээ.

Алена гэмтлийн улмаас олимпод оролцож чадаагүй юм. Тэрбээр бэлтгэл дээр баруун гараа гэмтээж, удалгүй зүүн  гар нь хугарсан аж.

Уран гулгагч бүсгүй дахин дасгалжуулагчаа солихоос өөр аргагүй болж, одоо Елена Буяновагийн удирдлагад хичээллэж байна.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(66.181.161.1) 2022 оны 04 сарын 20

ИХ СПОРТОД АМЖИЛТТАЙ ЯВЪЯА Л ГЭЖ БАЙГАА БОЛ ДАСГАЛЖУУЛАГЧИЙН ҮГЭНД МАШ САЙН ОРОХ ХЭРЭГТЭЙ , ҮГҮЙ БОЛ ЗҮГЭЭР Л ЦАГАА ЗӨВ ӨНГӨРҮҮЛЭХ ХЭМЖЭЭНД Л ДУГУЙЛАН СЕКЦИНД ЯВДАА, ДАСГАЛЖУУЛАГЧ ГЭДЭГ БОЛ ШАЛ ӨӨР ОЙЛГОЛТ ШҮҮ ДЭЭ

1  |  0
Top