ӨМНӨГОВЬ: "Түмэн тэмээний баяр" гуравдугаар сарын 6-7-нд болно

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 23

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Түмэн тэмээний баяр” арга хэмжээ энэ жил 23 дахь удаагаа Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо зохион байгуулагдах гэж байна. 23 дахь удаагийн тус тэмцээнийг гуравдугаар сарын 6-7-ны өдрүүдэд хийхээр төлөвлөж байгаа бөгөөд Монгол орон тэр дундаа говь нутаг хоёр бөхт тэмээ, тэмээний соёлоороо гадаад дотоодын аялагч, жуулчдын сонирхлыг ихээр татдаг билээ.

Тэмээний уралдаан, өв соёлыг олон нийтэд сурталчлан таниулах тэмээчдийг бодлогоор дэмжин ажиллах, тэмээн сүргийн тоо толгойг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд зохиогддог энэхүү арга хэмжээ энэ жил богино зайны олон төрлийн уралдаантай байгаагаараа онцлог юм. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top