Н.Энхбат: Өмнөговь аймаг Олон улсын нисэх буудалтай болно

Б.Гантуяа | Zindaa.mn
2025 оны 02 сарын 03

Дэлхийд нэн ховор хоёр бөхт тэмээгээр улсдаа тэргүүлдэг Өмнөговь аймаг жил бүр “Түмэн тэмээний баяр”-аа уламжлал болгон зохион байгуулдаг.

Энэ жил 26 дахь удаагаа болж буй Тэмээний баярыг үеэр Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат “Монгол Улсын өвлийн аялал жуулчлалын томоохон арга хэмжээний нэр болох “Түмэн тэмээний баяр”-т Австралийн тэмээ судлалын холбоо, Монгол Улсад суух Америкийн Элчин сайд зэрэг гадаад, дотоодын албаны хүмүүс олноор ирсэн, өргөн дэлгэр баяр болж байна. Энэ жилийн хувьд мөсөн сурийн харваа, гэрэл зургийн болон тэмээний уран зургийн үзэсгэлэн нэмэгдсэн онцлогтой. Сумдаас манай тэмээчид, малчид идэвхтэй оролцож, үйлдвэрлэл, бүтээгдэхүүнээ танилцуулж, эдийн засгийн эргэлтэд оруулж, жилээс жилд сайжирч байгаа” гэлээ.

Түүнчлэн дараа дараагийн томоохон арга хэмжээ, аялал жуулчлалын үйл ажиллагааг хөгжүүлэхэд одоо байгаа дотоодын нисэх буудлыг олон улсын нисэх буудал болгохоор ажиллаж байгаа гэдгийг онцоллоо.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top