Өмнөговь аймаг, Америкийн Нэгдсэн улсын “American National University” сургуультай хамтран ажиллах талаар уулзалт зохион байгууллаа.
АНУ-ын Вержиниа мужид үйл ажиллагаа явуулдаг “American National University” сургуулийн удирдлагуудыг аймгийн Засаг дарга Н.Энхбат болон холбогдох албаныхан хүлээн авч уулзан Өмнөговь аймгаас шаардлага хангасан суралцагчдыг бакалавр, магистрын сургалтад тэтгэлэгтэйгээр суралцуулан хамтран ажиллах талаар талууд санал солилцлоо.
"American National University" сургууль нь 1886 онд анх үүсгэн байгуулагдсан АНУ-ын магадлан итгэмжлэгдсэн дээд сургууль юм. Тус сургуульд дэлхийн олон орноос оюутнууд зорьж очин суралцдаг бөгөөд Монгол улсаас одоогийн байдлаар 200 гаруй оюутнууд суралцаж байгаа юм.
Талууд хамтын ажиллагааг эхлүүлснээр сургалтын төлбөрийн тодорхой хувийн хөнгөлөлт олгох, орон нутгаас дэмжлэг үзүүлэн Өмнөговь аймгаас боловсон хүчин бэлтгэх зорилготой юм.


Сэтгэгдэл ( 0 )