Өмнөговь аймгийн Даланзадгад хотын нутаг Далангийн гол дээр 2021 оны гуравдугаар сарын 15-наас хойш өнөөдрийг хүртэл хүний хөл тасрахгүй байгаа бөгөөд өдөрт ойролцоогоор 500-600 хүн очдог болжээ. Учир нь тус газар хэд хоногийн өмнө болсон шороон шуурганы дараа ирсэн хунгийн сүрэгтэй холбоотой аж.
Өглөө 07:30 цагаас харанхуй болтол хүмүүсийг олноор нь цуглуулж буй Гангар хунгийн сүрэг анх 34 ирсэн бол 19-нд 10 нь явж, 25 нь Далангийн голд үлджээ.
Иргэддээ сануулахад:
1. Бага насны хүүхэд, мөн өөрсдөө уснаас болгоомжилно уу. Далангийн зүүн эрэг зарим газраараа ивэрч болзошгүй болсон байгааг анхаарна уу.
2. Ус зарим газраа хөлдсөн ч хүн, хүүхдийг даахааргүй байгааг анхаарна уу.
3. Талх, боорцог гэх мэт хүнсний зүйл битгий хаяж өгнө үү. Угаасаа хун болон бусад нүүдлийн шувуудад хүрэлцээтэй усны ёроолын ургамал, замаг, усны шавьж, цох манай Далангийн усанд хангалттай бий.
4. Ирсэн хүн бүр, хог хаягдал хаяхгүй байж элдэв хог хаягдал ялангуяа гялгар уут, элдэв цаасыг авч явж орчныг нь цэвэр байлгаж тусална уу.
Өнөөдөр өглөөний байдлаар:
1. Гангар хун- Whooper Swan- Cygnus cygnus 25
2. Бор нугас - Gadwall - Mareca strepera 2
3. Ундар нүдэн шумбуур - Ferruginous Duck - Aythya nyrosa 2
4. Монгол цахлай- Mongolian Gull- larus mongolicus 16
5. Халбага нугас- Northern Shoveler- Anas clypeata 2
6. Цээжмэг гал сүүлт- White- winged Redstart- Phoenicurus erythrogastrus 1
7. Хондон ангир - Reddy Shelduck - Tadorna ferruginea 3 хос
8. Шовтгор алаг нугас - Northern Pintail - Anas acuta 2 тус тус ирээд байна.
Далангийн голыг Аймаг төсвийн хөрөнгөөрөө иж бүрэн, олон улсын жишигт нийцсэн "Даланбулагийн цэцэрлэгт хүрээлэн" болгон хөгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд ерөнхий зураг төсөл гарч дуусч байгаа аж.
Сэтгэгдэл ( 4 )
олон хүн бөөгнөрүүлээд л байна даа. шувуу жигшээчих бий малууд чинь. юм үзээгүй байх хэцүү. харанхуй гэгэдэж байсан 1900 оны үед дэлхийгээр тойроод үзээд мэдчихсэн олон монгол хүн байсан.
Ямар хөөрхөн юм бэ . Сайхан цагийн бэлэгдэл үү дээ.
ewii hoorhii ene huitend teseesei bilee, hun shuvuu hun oirtvol dairdag shuu oorsdiigoo hamgaalj
Усны шувууд зарим амьсгөлын замын халдварын вирүс авч ирдэг тул их ойртох хэрэггүй шүү.