ӨМНӨГОВЬ: Нохойн эзэд болон тусламж үзүүлээгүй иргэнд ХАРИУЦЛАГА ТООЦНО

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 09 сарын 07

-НОХОЙН ЭЗЭД БОЛОН ЯАРАЛТАЙ ҮЕД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭЭГҮЙ ИРГЭНД ХЭРЭГ ҮҮСГЭН ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ-

Цагдаагийн байгууллагад "Өмнөговь аймгийн Даланзадгад сум 6 дугаар багт иргэн Э нь 5-6 нохойд хазуулчихлаа” гэх дуудлага, мэдээлэл өчигдөр буюу есдүгээр сарын 6-ны өдөр бүртгэгджээ.

Энэ дагуу тухайн иргэнд яаралтай тусламж үзүүлэлгүй орхиж явсан гэх Toyota маркийн автомашинтай иргэн “Д”, орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасан иргэн “Н”, “Б”, “Б” нарыг олж тогтоон, Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйл “Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх”, мөн хуулийн 20.15 дугаар зүйл “Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах” хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Нутгийн захиргааны байгууллагууд хамтран дахин энэ төрлийн болзошгүй аюул, эрсдлээс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг хамтран зохион байгуулж байна.

Иймд иргэд та бүхэн орчиндоо аюул учруулж болзошгүй гэрийн тэжээвэр амьтан, нохойг сул байлгахгүй байх, байнгын уяа, хошуувчтай байлгаж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ustaga(103.212.117.21) 2023 оны 09 сарын 09

hot suurin gazar baigaa buh nohoig buudaj alaach ugaasaa neg odor hun hazahn todorhoi

1  |  0
Б(202.21.109.8) 2023 оны 09 сарын 09

Зуудаг нохой уяж эд хөрөнгөө мануулах сэтгэлгээнээсээ сал.бас амьтан тамлаж л бгаа юм ш дээ.өөр дохиолол хамгаалал гм арга хай л даа

1  |  0
Лутаа(203.91.115.40) 2023 оны 09 сарын 08

Замын цагдаа гэгдэх хөөрхий иргэнийг алахыг завдаж, хүнд хохироосон зандалчныг яасан бэ? Ямар арга хэмжээ авснаар мэдээлээч?

2  |  0
Бат(59.153.115.13) 2023 оны 09 сарын 09

Тэр нохойнуудыг яаралтай устгах хэрэгтэй. Дахиад хүн барина

3  |  1
Зочин(66.181.188.140) 2023 оны 09 сарын 11

Ландтай нөхөрт хүн чанарын хэлтэрхий ч байсангүй.арга хэмжээ авах нь зөв шүү.

5  |  0
зочин(66.181.166.196) 2023 оны 09 сарын 07

золбин нохой, муур хаа сайгүй, уг нь ниргэсэн хойно нь хашгирах биш, ийм байдалд хүрэхээс нь өмнө арга хэмжээ авах ёстой биз дээ, энэ чинь аймгуудад засаг дарга нарын, хотод бөх даргын хариуцах ажил биз , ажлаа хийж чадахгүй байгаа улсад нь хариуцлага тооцдоггүй юм уу

2  |  0
zochin(202.21.127.136) 2023 оны 09 сарын 07

huulind ayultai baidald tuslamj uzuuleegui bol huuliin hariutslaga huleedeg bgaa shuu maluudaa.

1  |  0
иргэн(202.126.88.229) 2023 оны 09 сарын 07

гоё мэдээ бна бусаддана сургамж болно\n\n\n

1  |  0
.(66.181.190.143) 2023 оны 09 сарын 07

Монголчууд арчаагүй дорой байх нь төрд гарсан луйварчидад ашигтай

1  |  0
Зочин(202.126.89.199) 2023 оны 09 сарын 07

Хашаандаа нохойгоо сул тавьж нохойгоор эд хөрөнгөө мануулмаар байдаг тэгхэд нохойтой гэж анхааруулаад байхад хашааруу орж ирээд нохойнд хазуулаж байгаа хүнийг яах вэ?

3  |  4
иргэн(103.57.95.186) 2023 оны 09 сарын 07

Нохойгоо устгаачээ.Тэжээж хооллож чадахгүй хүн бариулж тахир дутуу болгоод араатан үржүүлдэг хүмүүсийг барьж хориочээ

3  |  1
Top