Хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, орон нутгийн үйлдвэрлэл, үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор “Говь фестиваль 2026” нэгдсэн арга хэмжээг 22 дахь удаагаа зохион байгуулах гэж байна.
Тус арга хэмжээ нь орон нутгийн гар урлал, сүү, сүүн бүтээгдэхүүн, газар тариалан эрхлэгчдийн шинэ ургац болон дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд нэг дороос, үйлдвэрийн үнээр хүргэхийн зэрэгцээ үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлан таниулах, хамтын ажиллагааг дэмжих ач холбогдолтой.
“Говь фестиваль 2026” арга хэмжээ 2026 оны 9 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд зохион байгуулагдана.
Фестивалийн хүрээнд орон нутгийн үйлдвэрлэгч, тариаланч, малчид, гар урчуудын бүтээгдэхүүн, шинэ ургацын үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж, иргэд, хэрэглэгчдэд дотоодын үйлдвэрлэл, орон нутгийн онцлог бүтээгдэхүүнийг танилцуулах юм.

Сэтгэгдэл ( 0 )