Казахстаны экс Ерөнхийлөгчийн охин Дарига Назарбаева парламентын Доод танхимын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж байгаагаа мэдэгдлээ.
Тэрбээр “Өнөөдөр би парламентын Доод танхимын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах шийдвэр гаргалаа. Одоо нийгэм, хүмүүнлэг, соёл, буяны үйл ажиллагаанд бүрэн төвлөрч ажиллах болно” гэж мэдэгдсэн байна.
Назарбаева мөн “Нур Отан” намд саналаа өгсөн казахстанчуудад болон намынхандаа, түүнд итгэл хүлээлгэсэн удирдлагууддаа талархал илэрхийлжээ.
Дарига “Эр орныхоо ашиг сонирхлын төлөө ажиллах болно. Үүний тулд албан тушаал хэрэггүй” гэсэн байна.
Сэтгэгдэл ( 2 )
Хууль бусаар олсон хөрөнгөнөөсөө татгалз
Гишүүнээсээ татгалзахгүй гээд яахав дээ . Тусгай хэрэгцээт хүүхдүүдийг доромжилж ,тавлаж байсан хүйтэн цэвдэг сэтгэлтэй авгай. Бас эх орныхоо ашиг сонирхлын төлөө ажиллана гэчжээ. Хэдийгээр Казахстаны энэ авгай ямар байх нь надад хамаагүй ч мөнх амьдрах юм шиг авирласан ярвайж яндайсан юмнуудыг чөтгөр аваасай.