Украины Ерөнхийлөгчийн захиргааны тэргүүний зөвлөх Алексей Арестович “Оросын цэргүүд Запорожье мужийн Бердянск хотыг эзэлсэн” гэж мэдэгджээ.
Арестович мөн тус хотод Украины цэргүүд байгаагүй гэж мэдэгдсэн байна.
Оросын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр Херсон болон Бердянск хотыг бүсэлжээ.
Судлаачдын үзэж буйгаар Оросын одоо хийж байгаа дайн нь 1968 оны Прагийн хаврын Дунай цэргийн үйл ажиллагаатай зарим талаар төстэй аж. Тухайн үед Чехословакийг социализм, коммунизмаас татгалзах нь гэж үзээд ЗХУ тэргүүтэй Варшавын гэрээний орнуудын цэрэг Чехословакт орж байсан юм. Тэр үед Чехословак мөн Украин шиг дотроо хуваагдсан байсан аж.
Сэтгэгдэл ( 0 )