Дэлхийн хүн амын дийлэнх нь төвийг сахисан орнуудад амьдардаг

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 25

Дэлхийн хүн амын дийлэнх нь Оростой холбоотой асуудал дээр төвийг сахисан орнуудад амьдардаг аж.

Энэ талаар шинжээч Ховард Френч “Foreign Policy” сэтгүүлд бичихдээ “Дэлхийн хүн амын дийлэнх нь Орост хандах хандлага болон Оросын эсрэг хоригийн асуудал дээр төвийг сахисан байр суурьтай орнуудад амьдардаг” гэжээ.

Тэрбээр мөн “Үнэн хэрэгтээ хүн төрөлхтний дийлэнх хэсгийг төлөөлж буй орнууд энэ мөргөлдөөнд ямар нэгэн Зүүн, Баруун гэсэн байр суурь баримтлаагүй” гэсэн байна. Шинжээч үүний жишээ болгон Энэтхэг, Хятадын ард түмнийг нэрлэжээ.

“The Economist” сэтгүүл мөн “Дэлхийн хүн амын 60 хувь нь төвийг сахисан болон Оростой найрамдалтай орнуудад амьдарч байна” гэж мэдээлсэн юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top