ОХУ болон Украины талууд гал зогсоох зорилготой яриа хэлэлцээрийн хоёрдугаар шатыг Беларуст хийлээ.
Талууд иргэдийг нүүлгэн шилжүүлэх, тулааны бүсэд эм, эмнэлгийн хэрэгсэл хүргэхийн тулд хүмүүнлэгийн коридор байгуулахаар тохиролцжээ.
Хэлэлцээрийн үр дүнд нүүлгэн шилжүүлэлт явагдаж байгаа бүсүүдэд түр зуур гал зогсоох шийдвэр нааштайгаар эргэж байна.
Украины Ерөнхийлөгчийн засаг захиргааны зөвлөх Михаил Подоляк сэтгүүлчдэд мэдэгдэхдээ "Хүмүүнлэгийн асуудлаар хангалттай ярилцсан ч Украины тал хэлэлцээрээс тооцоолж байсан үр дүндээ хүрсэнгүй" гэжээ.
Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский хэлэлцээрийн үр дүнд хүрсэн тохиролцоогоо бодит ахиц дэвшил гэж дүгнэсэн байна.
Хэлэлцээрийн гуравдугаар шатыг ойрын хугацаанд хийхээр төлөвлөж байгаа аж. Хугацааг нь одоогоор зарлаагүй байна.
Сэтгэгдэл ( 0 )