ОХУ-ын засаг захиргаа Умард Солонгост 13.8 тэрбум ам.доллар төлжээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 05 сарын 12

Умард Солонгос улс Курск мужид дайчдаа илгээж, Украины дайнд тусалсныхаа хариуд 13.6 тэрбум ам.долларыг ОХУ-аас авсан тухай Өмнөд Солонгосын тагнуулын алба мэдээллээ. Үүний дийлэнх нь зэвсэг болон цэрэг тээвэрлэхэд зарцуулагдсан байж болзошгүй байна.

Японы “Никкей” сэтгүүлийн өөр нэг мэдээлэлд дурдсанаар Украины орчимд Умард Солонгосын 10 мянган цэрэг, 10 мянган инженер, хэдэн зуун нисгэгчгүй онгоцны оператор байгааг дурджээ. Мөн ойрын хугацаанд Умардын талаас нэмж 30 орчим мянган цэрэг илгээж болзошгүй байна.

Өмнөд Солонгосын Батлан хамгаалах шинжилгээний хүрээлэн өнгөрсөн жил ОХУ-Умард Солонгосын хооронд 20 тэрбум орчим ам.долларын шилжүүлгийг тогтоосон. Гэвч үүний дийлэнх нь зэвсэг, батлан хамгаалах технологи шилжүүлэхтэй холбоотой байжээ. Түүнчлэн ОХУ-ын засаг захиргаа Умард Солонгосын хөгжүүлж буй алсын тусгалын нисгэгчгүй онгоц, шумбагч онгоц хөгжүүлэхэд нь туслалцаа үзүүлж байгаа юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Dd(202.21.107.69) 2026 оны 05 сарын 12

Yuu ni bolohgui gej Nugee gitlert neg mori gedeg shig.. Ukraine bugd tsereg zevsegt niiluulj bol dog Orost bolohoor..

0  |  0
Top