Гурав дараалан ихэр хүүхэд төрүүлсэн “Алдарт эх” Д.Оюумаа

2022 оны 03 сарын 07

НЗДТГ-аас санаачлан Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан зохион байгуулж буй “Их хотын бүсгүйчүүд-2022” хүндэтгэлийн ёслол өнөөдөр /2022.03.07/ болж, их хотын шилдэг бүсгүйчүүдийг шалгаруулан, шагнал гардууллаа. Энэ ёслолын нэгэн чимэг нь гуравн дарааларн ихэр хүүхэд төрүүлсэн Д.Оюумаа хэмээх бүсгүй “Алдарт эх” номинацийн эзэн боллоо.

“Алдарт эх” номинацийн эзэн Д.Оюумаа Архангай аймгийн Хангай сумын уугуул, айлын долоо дахь охин бөгөөд өдгөө долоон хүүхдийн ээж юм. Тэрбээр нярав, нягтлан бодогчийн мэргэжилтэй,  “Жагар интернэшнл” ХХК-д үйлдвэрийн цех болон “Нарантуул” ОУХТ-д тус тус ажиллаж байжээ.

2007 онд том хүү Н.Баянмонголыг төрүүлсэн бол түүнээс хойш гурван удаа ихэр хүүхэд төрүүлжээ. 2014 онд анхны ихэр Энхнамар, Энхнаранг, 2017 онд дунд ихэр Эрхэс, Мичид нарыг,  2021 онд бага  ихэр болох Мөнхдөл, Минжин нарыг төрүүлсэн байна. Нөхөр С.Нямсайхан  “Миний хань хичээнгүй, сайхан сэтгэлтэй. Ханьдаа болон Монголынхоо ээжүүд, эмэгтэйчүүд, охид та бүхэнд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе” гэлээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(202.9.46.78) 2022 оны 03 сарын 08

Хөөрхөн юмаа , их хүчирхэг эмэгтэй байна

1  |  0
Zozo(202.126.88.133) 2022 оны 03 сарын 07

Shildeg busgui ch yu ve iherleh bol idam damjina

0  |  0
ccc(103.80.211.42) 2022 оны 03 сарын 08

yamar hair hurmeer ymbe,eruul enhiig husey

1  |  0
Top