“Спортын салбарын шилдэг” номинацийн эзэн Гавьяат тамирчин М.Анхцэцэг

2022 оны 03 сарын 07

НЗДТГ-аас санаачлан Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан зохион байгуулж буй “Их хотын бүсгүйчүүд-2022” хүндэтгэлийн ёслол өнөөдөр /2022.03.07/ болж, их хотын шилдэг бүсгүйчүүдийг шалгаруулан, шагнал гардууллаа. Их хотын шилдэг эмэгтэйчүүдийн нэгээр Монгол Улсын Гавьяат тамирчин М.Анхцэцэг шалгарсан юм.

Спортын салбарын шилдэгноминацийн эзэн Монгол Улсын Гавьяат тамирчин М.Анхцэцэг нь дэлхийн аваргын хошой хүрэл медальт, дэлхийн цомын аварга, үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин юм. Тэрбээр  Улаанбаатар хотын уугуул бөгөөд 10 настайгаасаа спортоор хичээллэж эхэлсэн. Анх 2009 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль хүртэн, амжилтын буухиагаа эхлүүлжээ. 2010 онд спортын мастер, 2011 онд буюу 13 настайдаа Олон улсын хэмжээний мастер цолны болзол хангасан байна. М.Анхцэцэг  Монгол Улсын дээд амжилтыг 70 гаруй удаа шинэчилсэн шилдэг тамирчин билээ. Түүний аав Т.Мөнхжанцан, ээж Д.Мөнхчимэг нар нь армийн хүмүүс бөгөөд  М.Анхцэцэг ч “Алдар" спорт хороонд данстай, эх орондоо тангараг өргөсөн цэргийн хүн юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ариун (66.181.179.253) 2022 оны 03 сарын 07

энэ одоо бноо өөр бусдыг шагна

0  |  0
ариун(66.181.179.253) 2022 оны 03 сарын 07

энэ одоо бнодоо өөр шагначихмаар хүмүүс зөндөө бна

0  |  0
Top