Өнгөрсөн шөнө буюу энэ оны гуравдугаар сарын 14-ний 01:11 цагт Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий караокед "Цээжиндээ хутгалуулсан, ухаангүй хүн байна" гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Мэдээллийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад 32 настай, эрэгтэй, иргэн Н гэгч нь цээжин тус газраа шархтаж, амь насаа алдсан байжээ.
Уг хэрэгт холбогдуулан иргэн Г гэгчийг тус дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 04:00 цагийн үед дайчлан баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 2 )
Nas bied hvrsen tegd durandaa orj uuj idsen hvmvvsiig neg bvrchlen harj hyanaad ywna gj yu bdag ym yahaaraa tuhain gazriinh n buruu bdag ym???
Караокe нь харуул хамгаалалт байхгүй байсан юм уу. 1 нийгээ алчаад байхад . Ийм балайр Караокeг хаа хаа. Цэл залуугаараа . Арай ч дээ