Хөлбөмбөгийн суурь бүтэц болох грассрүүтс буюу нийтийн хөлбөмбөгийн салшгүй нэг хэсэг нь сургуулийн хөлбөмбөг. Хүүхэд бүр мэргэжлийн тамирчин болох албагүй ч, хүүхэд бүр тоглож, хөгжих эрхтэй. Үүнийг гол зорилго болгон Монголын Хөлбөмбөгийн Холбоо болон Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Боловсролын Ерөнхий Газар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Энэхүү санамж бичгийн хүрээнд сургуулийн хөлбөмбөгийн төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх бөгөөд эхний хөтөлбөр болох “Football for School” хөтөлбөрийг ОУХБХ-ны дэмжлэгтэй Монгол Улсын 21 аймаг 9 дүүрэгт 170 сургуульд хэрэгжүүлэх юм.
Мөн хүүхдүүд аюул эрсдэлгүй, хүчирхийлэл дарамтгүй орчинд хамтдаа сурч тоглох эрхээ эдлэхэд дэмжлэг үзүүлэхийг гол зорилго болгож байна. Цаашид тус байгууллагууд хамтран сургуулийн талбайн хөлбөмбөгийн ‘’Dream goal’’болон футзалын “Дуулиан” тэмцээнүүдийг хамтран зохион байгуулахаар ажиллаж байна.
Хөлбөмбөгөөр дамжуулан хүүхдүүд хөгжих, тэдний нэг бүр нь хөлбөмбөг тоглох боломжийг хангах нь талуудын хамтын зорилго байх юм.
Сэтгэгдэл ( 1 )
yagaad bumbagar bdag bna hiilthen shaar chig zaluu uls baij jindee anhaar.ch huthan delberch hagarlaa