НАЙМАН ШАРГА: Ам.долларын эрэлт үүсжээ

Админ | Zindaa.mn
2022 оны 03 сарын 18

Ам.долларын ханш төгрөгийн эсрэг чангарч буйтай зэрэгцэн ам.долларын нийлүүлэлт арилжааны банкуудад ч, валют арилжааны цэг дээр ч хомстол үүссэн нөхцөл байдал үүсээд байна.

Валют арилжааны томоохон төв “Найман шарга”-аас энэ талаар тодрууллаа. 

“Найман шарга” төвд хоёр хоногийн өмнө 2925 төгрөг байсан ам.долларын ханш 2950 төгрөгт хүрч өсөөд байна.

ОХУ, Украины асуудал хурцадсантай холбоотойгоор ам.долларын урсгал ОХУ руу чиглэлээ гэсэн мэдээлэл энэ сарын эхээр гарах болсон. Түүнчлэн арилжааны банкууд ам.доллар нийлүүлэхдээ лимит тогтоож, улмаар зогсоогоод байна.

"Найман" шарга дээр манай улсын валютын нийт арилжааны 4-5 хувь л эргэлддэг гэх мэдээлэл байдаг ч ханшийн хөдөлгөөн тэндээс тод харагддаг. Түүнчлэн ханшийн спекуляци эрэлт өдөөгдөх, хэрэгжих талбар болдог гэж хэлэх эдийн засагчид бий.

Н.Еркегүль

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.9.46.69) 2022 оны 03 сарын 18

ХЯТАД САЦДЫН АРАБ НЕФТИЙН ХУДАЛДААГАА ЮАНИАР ХИЙХ ХЭЛЭЛЦЭЛ ХИЙЖ БАЙНА, МӨН ОРОСУУД ЕВРОПРУУ ГАРГАДАГ ХИЙ НЕФТь байгалийн баялгаа рублиэр зарна гэж мэдэгдсэн. Удахгүй доллар хэрэгцээнээс гарах магадлалтай

1  |  1
Top