Сэлэнгэ аймаг, Хустайн давааг зорихгүй байхыг анхаарууллаа

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 13

Нийт нутгаар цас орж, хүйтний эрч чангарч авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүссэнтэй холбоотойгоор Сэлэнгэ аймгийн Баянгол сум, Хустайн давааны орчмын авто замын нөхцөл байдал хүндэрч, тээврийн хэрэгслүүд цасанд сууж том оврын ачаа тээврийн хэрэгслүүд зам тагласнаар тээвэрлэлтийн хэвийн нөхцөл алдагдаад байгаа тул онцын шаардлагагүй тохиолдолд тухайн чиглэлд зорчихгүй байхыг Авто тээврийн үндэсний төвөөс анхааруулж байна.

Мөн орон нутгийн замд гарч буй иргэд тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг сайтар ханган хөдөлгөөний хурдыг замын нөхцөл байдалд тохируулан сонгох, жолооч зорчигчид аюулгүйн бүсийг тогтмол зүүх, шөнийн цагт гэрэл шилжүүлэх зэрэг арга хэмжээг авч зорчихыг сануулжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top