БНХАУ-ын Эрээн хот руу автобусны тасалбараа онлайн захиалах боломжтой

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 06 сарын 29

Зорчигч та бүхэн БНХАУ-ын Эрээн хот руу автобусаар явах тохиолдолд тасалбараа онлайн захиалах боломжтой. Тасалбар захиалахдаа Eticket.transdep.mn хаяг руу хандан ХААНААС гэсэн хэсэгт Дорноговь -> Дг.Замын-Үүд гэж сонгоод ХААШАА гэсэн хэсэгт БНХАУ Эрээн гэж сонгоно.

Цааш үргэлжлүүлэн өдөр, суудлаа сонгож зорчигчийн мэдээллээ бөглөж төлбөр төлснөөр суудал баталгаажна.

 Онлайн захиалгын давуу талууд:

  • 24/7. Хэзээ ч, хаанаас ч захиалга хийх боломжтой.
  • Цаг хугацаа хэмнэнэ.
  • Хүссэн суудлаа захиалах боломжтой.
  • НӨАТ-ын сугалааны дугаарыг захиалагчийн имэйл хаягаар илгээнэ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хай(139.5.218.242) 2025 оны 03 сарын 13

Буцах билет яаж авах вэ

1  |  0
Top