Орон нутагт багшлах боловсон хүчин хүрэлцээгүй, мэргэжлийн багш нараар дутагдалтай. Бодит байдал дээр сумын боловсролын салбарт асуудал хэрхэн өрнөж буй нь салбарын сайдын зорилгоос тэс өөр аж. Тухайлбал, Завхан аймгийн "Дэвшил" сургуулийн захирал н.Мөнхдэлгэр, Цагаанхайрхан сумын сургуулийн захирал Г.Мягмарсүрэн, Тосонцэнгэл сумын сургуулийн захирал н.Лхагвадорж гээд олон хүн улс төрийн шалтгаанаар ажлаасаа чөлөөгдөж, шүүхээр хөөцөлдөж яваа юм. Завхан аймгийн хувьд ерөнхий боловсролын сургуулийн захирлын халаа сэлгээ их байгаад зогсохгүй, мэргэжлийн багш нарыг нь ямар нэгэн шалтгаанаар ажлаас нь чөлөөлж, оронд нь хууль бусаар улс төрийн албан тушаалтанг томилох тохиолдол нэг биш удаа гараад байгаа аж. Энэ асуудлаар сумын Засаг даргын дарамт шахалтаар ажлаасаа үндэслэлгүй чөлөөлөгдөх захирамж хүлээж авсан Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Г.Мягмарсүрэнтэй ярилцлаа.
-Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын маргаан цахим орчинд дэгдээд буй. Маргаан юунаас эхэлсэн бэ?
-Миний бие боловсролын салбарт 26 дахь жилдээ ажиллаж байна. Завхан аймгийн Цагаанхайрхан сумын сургуулийн захирлын үүргийг хавсран гүйцэтгэх явцдаа төрийн албаны удирдах албан тушаалын тусгай шалгалтад орж, нэгдүгээрт жагсаж, жинхлэн томилогдох эрх маань үүссэн. Сонгон шалгаруулалтаас өмнө л Засаг дарга С.Бат-Өлзийгийн томилсон Б.Анхбаяр захирлыг миний оронд томилсон байдаг. Намайг сонгон шалгаруулах шалгалтад оруулахгүйн тулд хууль зөрчин, хувийн эрх ашгийг минь хөндөж, надтай холбоотой бичиг баримтыг хууль бусаар өөртөө ашигласан.
-Хууль зөрчсөн үйлдэл хийсэн гэлээ. Энэ талаараа дэлгэрүүлэн ярихгүй юү?
-Өмнө нь ажиллаж байсан Улаанбаатар хотын 50 дугаар сургуулиас миний бичиг баримтыг авахыг хоёр удаа оролдож, шалгаруулалтад оруулахгүйн тулд сахилгын арга хэмжээ авах гэж үзсэн хурлын протоколууд ч байгаа. Энэ мэтчилэн маш олон үйлдэл хийсэн. Гэсэн ч би шалгалтад орж тэнцсэн. Аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс жинхлэх тогтоол хоёр ч удаа манай суманд ирсэн ч сумын Засаг дарга С.Бат-Өлзий тогтоолыг хэрэгжүүлээгүй. Энэ хугацаанд Б.Анхбаяр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан байдаг. Ингэхдээ танил тал, намын нөхдөө хууль бусаар ашиглан, Монгол Улсын төрийн албаны зөвлөл Завхан аймгийн төрийн албаны салбар зөвлөлөөс намайг захирлаар жинхлэн томилох асуудлыг цуцлуулсан байгаа юм. Үүнийг би ихэд гайхаж байгаа. Шалтгаан нь ганцхан Б.Анхбаяр энэхүү албан тушаалыг хөөцөлдүүлж буй явдал. Бүхэл бүхэн Төрийн албаны зөвлөл өөрсдийн гаргасан шийдвэрээ цуцалсан нь хуулиа зөрчсөн үг биз дээ.
-Цагаан хайрхан сумын Засаг дарга С. Бат-Өлзий гэж хүнд Б.Анхбаяр гэдэг хүнийг захирлаар томилон дэмжих шалтаг шалтгаан юу байгаа юм бэ. Ямар учиртай болоод тэр хүнийг дэмжиж, хуулийн хүрээнд хийсэн ажлын томилгоог ухраасан юм бол?
-Б.Анхбаяр багшийн хувьд 10 гаруй жил боловсролын салбарт биеийн тамирын багшаар ажиллаж байгаа. Цагаанхайрхан сумын Засаг дарга С.Бат-Өлзий, Б.Анхбаяр хоёр бол нэг намын хүмүүс. Б.Анхбаяр нь намын бүлгийн дарга гэх юм билээ. Уг нь төрийн албан хаагч улстөржиж болохгүй гэдэг. Гэтэл Б.Анхбаяр нь өөрөө сумын намын бүлгийн дарга, тэгээд сургуулийн захирал болох гээд улайраад байгаа. Нөгөөтэйгүүр, Б.Анхбаяр боловсролын удирдлагаар мэргэшээгүй хүн. Засаг даргын хувьд анх ажлаа аваад л надад Б.Анхбаярт нэг сарын урамшуулалт цалин олго гэсэн шаардлага тавьсан. Үүнээс л Засаг дарга бид хоёрын маргаан эхэлсэн. Би уг шаардлагыг төсвийн хүрээнд шийдэж, ур чадварын урамшууллыг олголоо гэсэн албан бичиг хүргүүлсэн ч дараа нь Засаг дарга С.Бат-Өлзий шаардлага биелүүлээгүй гэж намайг загнасан.
Дээр дурдсан үйл явдлууд өрнөж, миний бие гурван шатны шүүхээр ороод хавсран гүйцэтгэх албаа авангуут Б.Анхбаяр багш өөрөө орон тоогүй болсон. Тэгэхэд Засаг дарга С.Бат-Өлзий дахиад л намайг 2-3 удаа дуудаж, Б.Анхбаярыг эргүүлж ажилд нь ав гэх шаардлагыг тавьсан. Намайг шүүхээр явж байхад өөрсдөө биеийн тамирын залуу багш аваад ирсэн болохоор би тэр хүнийг нь ажлаас чөлөөлж чадахгүй гэдгээ хэлсэн. Одоо ч гэсэн хууль бус үндэслэлгүй захирамж гарган намайг ажлаас чөлөөлж, бас Б.Анхбаярыг томилох захирамж гаргачихсан. Ний нуугүй хэлэхэд ингэж улайрч байгааг нь хувийн ашиг сонирхолтой хүмүүс байна гэж хардахад хүргээд байна.
-Завхан аймгийн Цагаанхайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын хаалга лацтай байна. Та өрөөндөө ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй гэсэн үг. Ямар шалтгаанаар лацадсан юм бэ?
-Засаг дарга С.Бат-Өлзий өмнө нь ямар ч үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөх захирамж гаргахад нь би ажлаа өгчихөөд шүүхэд хандаж, хуулийн дагуу шийдүүлсэн. Бүтэн жил шүүхээр явсны эцэст гурван шатны шүүх шийдвэрээ гаргаж би ажилдаа орсон юм. Өдгөө энэ үйлдэл давтагдаж байна. Ямар ч үндэслэлгүйгээр захирамж гаргачихсан. Яг ямар ноцтой зөрчил байгаа юм бэ, та надад хэлээч, үндэслэл чинь нотлогдох юм бол би ажлаа өгье гэхээр, хувь хүний нууц, би хэлэхгүй гэдэг. Би хэн нэгэн Засаг даргын үзэгний үзүүрээр түмний хүүхдийн хувь заяа, сургуулийн багш ажилчдын үйл ажиллагааг тасалдуулмааргүй байна.
Тэр ч утгаараа Засаг даргад үндэслэлээ хэл, би ажлаа өгөхгүй, хоёулаа хуулийн дагуу асуудлыг шийдье гэсэн шаардлагыг тавьсан. Засаг даргын гаргасан ажлаас чөлөөлөх үндэслэлгүй захирамж буюу сургуулийн үйл ажиллагаатай холбоотой гомдол гаргахаар цагдаагийн газар руу явсан хойгуур Засаг даргын ажлын хэсэг болон манай сургуулийн нярав, нягтлангийн оролцоотойгоор ажлын өрөөний хаалгыг маань лацадсан юм билээ. Одоо ч лацтай байж байна.
-Нярав, нягтлан, захирал нар чинь хамаатан садан юм уу?
-Ний нуугүй хэлэхэд энэ сургуульд анх ирэхэд бүгд хоорондоо худ ураг, найз нөхөд, багш шавийн холбоотой байсан. Тийм учраас бие биедээ үг хэлж чаддаггүй, хууль ёсны шаардлага тавьдаггүй юм байна л гэж ойлгоод байгаа.
-Асуудал нэлээн газар авсан ч эцэг, эхчүүд таныг дэмждэг юм байна гэж ойлгогдохоор мэдээллийг танай сумын цахим хуудаснааас авсан. Ингэхэд таныг энэ сургуулийн захирлаар урьж авчирсан юм билээ, тийм үү?
-С.Бат-Өлзийгийн өмнөх Засаг дарга нь Ц.Нэргүй гэж хүн байсан. Тэр хүн надад манай сумын сургуулийн чанар чансаа, хүүхдийн боловсролд анхаарал тавиад өгөөч хамтран ажиллая гэсэн саналыг гурван ч удаа тавьсан. Би багш хүн. Тиймээс хүүхдүүдийн ирээдүй маш чухал, хүүхдийн өнөөдрийн боловсрол, хичээл ном маргаашийг гэрэлтүүлнэ гэж боддог. Тиймээс ч Ц.Нэргүй даргын саналыг хүлээж авсан. Авахаас ч өөр арга байгаагүй. Үнэндээ манай сумын хүүхдүүдийн хичээллэх орчин тийм ч сайн байгаагүй. Энэ бүхнийг л би сайжруулахыг хүссэн. Ер нь сумын Засаг дарга С.Бат-Өлзий юм л бол нутгийн боловсон хүчнээ дэмжинэ гэдэг хүн.
Тиймээс намайг нутгийн хүн биш гэдэг. Монгол Улсын Үндсэн хууль зөрчөөд намайг болон өөр орон нутгаас шилжиж ирсэн багш нарыг гадуурхаад байдаг юм. Хотоос урьж ирүүлсэн хоёр багш маань эл гадуурхалд өртсөн. Тэр ч бүү хэл олон нийтийн арга хэмжээний үеэр Б.Анхбаяр багшийн хадам аав болох хүн нэг багш руу нь дайрч, толгой тархи руу нь цохиж, Цагаанхайрханаас та хоёрыг зайлуулна гэж хэлсэн байдаг. Энэ асуудлыг цагдаад шалгуулахаар өгсөн. Нийслэлээс Цагаанхайрхан сумд сайн дураараа ирж ажиллах хүн тийм амар олдохгүйг та ойлгох байх. Ер нь манай сумын удирдлага болон Б.Анхбаяр нар залуу багш нарыг их гадуурхдаг. Энэ нь ч баримтаар ил болсон.
-Орон нутагт багшлах мэргэжлийн боловсон хүчин хэр хангалттай вэ?
-Ер нь бол мэргэжлийн боловсон хүчин хүний нөөц дутагдалтай. Ялангуяа дүрслэх урлаг, дуу хөгжмийн мэргэжлийн багш олдохгүй байх жишээтэй. Ер нь аль ч аймгийн аль ч суманд багшийн орон тоо хангалттай байгаа гэж би бодохгүй байна. Хүүхдийг сурган хүмүүжүүлэхэд сайн багшаас өөр чухал зүйл байхгүй. Залуу, чадвартай орон нутгийн багш нар олон байдаг бол би энд ингэж суух хэрэг байхгүй шүү дээ. Боловсон хүчний нөөц муу учраас л сургалтын чанарыг нь сайжруулж, байгаа багш нараа идэвхжүүлэн, урам зоригийн нь сэргээж, сумын сургуулийн өнгө төрх, өгөөж чадамжийг чадавхжуулах сан гэж л би зүтгээд байгаа хэрэг. Би чинь багш хүн шүү дээ. Сургуулийн багш нар маань ч гар нийлэн хөгжиж дэвших боломжтой гээд уг нь их урамтай ажиллаж байсан юм. Харамсалтай нь улс төр, найз нөхдийн эрх ашгаас болоод манай сургуулийн хөтөлбөр, хөгжил гацаад байна.
-Сумын Засаг дарга сумыг төвхнүүлэх үүрэгтэй. Гэтэл сумын Засаг дарга өөрөө боловсролын системийг сүйтгээд, бусниулаад байх шиг ээ?
-Сумын Засаг дарга уг нь багш мэргэжилтэй. Гэхдээ тавхан жил ажилласан. Тиймээс сургуулийн үйл ажиллагаа, чиг үүргийг мэддэггүй. Тухайлбал, “Сургалтын менежер заах арга зүй, ээлжит хичээлийн чанар үр дүнд огт хамаагүй хүн. Зөвхөн хичээлийн хуваарь гаргаж төлөвлөж суудаг хүн” гэж ИТХ-ын даргын дэргэд хэлж байсан нь өөрийнх нь боловсролын талаарх ойлголт огт байхгүй байна гэдгийг харуулж байсан.
Тэгэхээр энэ хүн сум орон нутгийнхаа сургууль, хүүхдийн боловсролын талаар огт боддоггүй хүн гэж хэлж болно. С.Бат-Өлзий даргыг нэг өнцгөөс нь харах юм бол хэт хувийн ашиг сонирхолтой санагддаг. Б.Анхбаярыг сургуулийн захирлаар сонгох гэж улайраад байгаа шалтгаан нь сонгуулиар Б.Анхбаярыг сургуулийн захирал болгоно гэж тохироо хийсэн. Энэ бичлэг нь олон нийтэд цацагдчихсан байдаг.
-Та энэ асуудлыг хуулийн хүрээнд шийднэ гэж боловсролын байгууллага, хууль хяналтын байгууллагаар нэлээд явсан байх?
-Хандсан. Хандах ёстой бүхий л газруудаар явсан. Боловсролын газар, аймгийн Засаг дарга, жинхлэх асуулыг шийддэг Завхан аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд санал хүсэлт, гомдлоо хүргүүлсэн. Хэцүү юм билээ. Шударгаар шийдүүлэхэд үнэхээр хүч мөхөстсөн. Хаа сайгүй жижиг, том улс төр байдаг юм билээ. Тиймээс л би хэвлэл, шүүхэд хандаад байгаа. Манай аймгийн шүүх харин ёстой шударга, үнэнээр нь аливаа зүйлийг олж хардаг юм билээ.
-Сурагчдын боловсролын түвшин аймаг, нийслэлтэй харьцуулахад хэр байна вэ. Танайх хэдэн сурагчтай вэ?
-Манай сургууль 116 хүүхэдтэй. Намайг анх ирэхэд 90 орчим хүүхэдтэй байсан. Одоо ч сурагчид нэмэгдэж байгаа. Энэ нь намайг захирлаар ирснээс хойш аймгийн төвд сурдаг байсан хүүхдүүд сумынхаа сургуульд эргэн шилжиж ирсэнтэй холбоотой. 70-80-аад онд 300-400 хүүхэдтэй, улсын тэргүүний сургууль болж байсан юм билээ. Ер нь сургуулийн сургалтын чанар муу байвал эцэг, эхчүүд хүүхдээ өгдөггүй. Малчдын дийлэнх нь хүүхдээ аймаг руу өгөөд байх хандлагатай байдаг юм. Харин сургалтаа нэмэгдүүлэхийн тулд миний зорьж байгаа зорилго бол багш нарын ур чадварыг сайжруулж, тухайн ээлжит хичээлийг чанартай заалгах явдал.
Багш нарын ур чадварыг сайжруулснаар л сургуулийн үйл ажиллагаа хүрэх түвшинд хүрнэ. Сайн дэмжээд, хамтдаа хөгжье гэсэн чин хүсэл надад бий. Багш нарынхаа нэр хүндийг өндөрт өргөх, сургуулийнхаа өрсөлдөх чадварыг сайжруулах зорилготой хамтарч, нэлээн шургуу ажиллаж байх үед минь л энэ халаа сэлгээний хууль бус асуудал гараад ирсэн. Өмнө нь ч бас яг л ийм асуудал гарч ирж байлаа. Тиймээс хүүхэд сурах, багш нар нэгдэж ур чадвараараа ажиллах боломжуудад битгий саад хийгээч гэж сумынхаа засаг дарга С.Бат-Өлзий болон түүний улс төрийн хамтрагч, албан тушаалын найз Б.Анхбаяр нараас л гуймаар байна. Энэ бүхнийг л аймаг орон нутаг болон Боловсролын яам маань ядаж анхааралдаа аваасай гэж хүсэж байна даа.
Н.АНУЖИН
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 34 )
Ийм хог новш шиг юм хаа сайгүй л байна ш дээ. Сумын засаг санаатай улс төржсөн хүүхэлдэй. Хүний гар хөл, хуулийг гууль болгогч олон байна. Жишээ нь Баянхонгорын Бууцагаан суманд. Түр орлон санаатай Захирал сжайжганасан авгай нь чадвараа мэдээч. Бага ангийн багш дээр нь овлигогүй
Hdhdjnd
Ах дүү найз нөхөд гэж солиорохоо боливол яасан юм бэ Жижиг газар боловсон хүчин дутууг далимдуулах юм аа Биеийн тамирын багш захирал хийхэд ухаан дутах байлгүй
Балиар заваан улс төрөөс боловсролоо салгаачээ Чадвартай хүнээр нь ажлыг нь хийлгээчээ
Хэдхэн хүн амтай сумынхаа ирээдүйг сандал ширээхэн болгоод байвал засаг дарга ч усан тэнэг л хүн байна даа
Боловсрол улс төрийн тоглоом биш ирээдүйгээрээ тоглох тийм ч оновчтой тоглоом биш баймаар Засаг дарга гэх энэ хүмүүс хувийн эрх ашигаа бодохоо болимоор юм
Боловсролын байгууллага гэдэг хэн нэгэн хүний хувийн эрх ашгаа дээдэлдэг газар биш гэдгийг зарим хүмүүс ойлгодоггүй нь үнэхээр гүн эмгэнэлтэй Хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй,чадвартай багш нараа боловсролын байгууллагаас гаргахаар хойч ирээдүй үр хүүхдийг минь ямар ирээдүй угтах бол....
Сургуулийн захиралыг сумын засаг дарга томилдог тогтолцоо гажуудал үүсгэж байна. Хүүхдийн хүмүүжил улс төрөөс хол байх ёстой. Завхан аймгийн засаг дарга, яам анхаарч үзэх цаг болжээ
Бат-Өлзий гэдэг нь улайрсан нөхөр байна даа. Гүйээ тэгээд 24 онд сонгууль монгууль нь болохоор мултраад ард түмэнтэйгээ мөр зэрэгцэн амьдрах л байх даа. Захирлыг засаг дарга ёонгодог болсон юм бол Монголын боловсролын салбар их л гажуудаж байгаан байна даа
Namaas bolj hvvhdvvd hoihorch bolohgvi shv de chadwartai hvnen l bsn deer
Боловсрол бол улс төрөөс хараат бус байх ёстой. Хүүхдийн эрх ашиг тэргүүн ээлжинд тавигдах нь чухал. Иймэрхүү байдлаар сургууль.хүүхэд хохирч байгаа асуудлыг яам нь анхаарч үзэх цаг нь болжээ.
Боловсролын байгууллагыг улс төржүүлэхээ болимоор юмаа. Дамаа хөдаа орон нутаг гаднаас ирсэн хүнийг гадуурхаад байдаг юм шиг байна лээ. Мягмарсүрэн чадварлаг дайчин залуу хүнийг дэмжиж ажиллах ёстой л баймаар юм.
чадвартай хүнийг ингээд гадуурхаад бгааг ойлгох ухаан алга
Шалгалтад ороод тэнцээд аймагтаа нэгдшгээр байранд мягмарсүрэн гэдг хүн орсон юм уу. Тэгэнд яагаад байгаан ойлгох юм алга. Бас л нөгөө нам дагасан мангарууд л дарга болох гээд байгаа юм байхдаа. Хамгийн гол маш сайн чадвартай хүнээр л захирал хийогэх хэрэгтэй
Засаг дарга арай дэндүү юу ажлын байрны дарамт, гадуурхалт юм биш үү. Холбогдох хууль шүүхийн байгууллагад нь өгөх хэрэгтэй.
Боловсролын салбарыг улс төрөөс ангид байлгамаар байна. Мягмарсүрэн захирал маш сайн ажилладаг. Улиастай сумын. Дэвшил, 1сургуулиудад ажиллаж байсан маш мундаг чадварлаг багш байсан мэдээж захирлын ажлыг сайн хийнэ гэж бодож байна
Сургуулийн захиралын албан тушаал нэг хэсэг бүлэг хүмүүсийн албан тушаалын наймаа бишээ .Үүнээс болж ард иргэдийн хүүхэд хохирох ёсгүй .
Нам, албан тушаалаас болж эгэл ардын хүүхдүүд хохирч байна . Хүүхдүүдийн сурах эрх зөрчигдөж байнашдээ. Биеийн тамирын багш захирал хийх чадлаа юу. Засаг дарга нь ичээчээ
Батөлзийгөөс айгаад ыанш бид нар үг хэлэх ч эрх алга
Аймагтаа нэгээр гараад ирсэн хүнээ ажлыг нь хийлгээчээ, иргэд хүүхдүүд нь орчин нөхцөл сайжирсан гээд урамтай байхад заавал солих гээд дайраад байгааг юу гэж ойлгох вэ
Аймагтаа нэгээр гараад ирсэн хүнээ ажлыг нь хийлгээчээ, иргэд хүүхдүүд нь орчин нөхцөл сайжирсан гээд урамтай байхад заавал солих гээд дайраад байгааг юу гэж ойлгох вэ
Боловсрол, эрүүл мэндийн салбарууд улс төрөөс ангид баймаар байгаа юм даа, яах гэж тусдаа яам, боловсролын газар байдгийн, сонгон шалгаруулалтыг нь хийгээд чаддагийг нь ажиллуулаач, цүнх баригчдаар хүүхдүүдийн ирээдүйг баллуурдуулмааргүй байна шүү
Ер нь бол боловсролын үйл ажиллагаа чиг хандлагыг мэдэхгүй дарга сэтэртэй хүмүүс л ингэж аяглаж байгаа. Төрийн түшээд дарга нар ярихдаа улс төрөөс салангид байлгана гсн хэрнээ л оролцоод байдаг шдээ Энэ улс төрөөр явдаг хүмүүсийн дийлэнх нь шударга хүнийг үзэн яддагт хамаг учир байгаад байгаа. Аймагтаа нэгээр гараад ирсэн хүнээ сонгохгүй юм бол өөрөөр яаж ажиллах гээд байгаа юм бол\n
Энд их сонин баримтууд харагдаад байна. Сургуулийн захиралыг засаг дарга нь шийддэг болчихсон юм уу?\nНамын томилгоогоор сургуулийн захирлыг өөрчлөөд байх жишиг тогтвол иргэд хүүхдээ хэнд найдаж сургуульд явуулах болж байнаа!\nХөдөө орон нутагт танил талаараа талцаж бүхий л асуудалд ёс зүйгүй бүдүүлэг хандах болсон шалтгаанаа эрх баригч нам тайлбарлавал зохино. Ямар ч сургуулийн удирдлага тогтвортой олон жил ажиллаж тодорхой үр дүнтэй ажиллах ёстой. Энд сэтгэгдэл бичсэн хүмүүс энэ захирал эмэгтэй рүү ямар нэг бүдүүлэг гүтгэлэг сэдэж олоод, олноороо дайрч доромжилж байгаа дүр зураг харагдаж байна
Хэн эхлэж сургууль дээр архи авч ирж санаатайгаар хүнд өгсөн юм бээ тэр хүнийг нь олох нь чухал байх бас тэгээд зураг авч л байдаг....... санаатай л баримжуулж байгаа хэрэг биш үү
Эхлээд хэн нь нуун дарагдуулсан бээ гэдгийг нь мэдэж байгаа юм уу нуун дарагдуулсан байрын багш байрын жижүүр хоёртоо арга хэмжээ аваач
Bolowsroliin baigullaga Ali ch namaas xaraat bus baix xeregtei.
Үндсэн ажил чинь насан туршийн боловсролын багш захирлыг хавсран хийж байгаа сумын засаг дарга хавсрангаас чинь л чөлөөлсөн үндсэн ажлаа л олигтой хийгээч дээ чадахгүй юмруу сэвж байхаар
танай сэтгүүлийнхэн тэгсэн хэд нэг талыг барьсан юм бичсэн асууж тодруулаагүй байж бас энэ ярьсан зүйлд ер нь үнэн юм алга энэ мягмарсүрэн чинь ноцтой зөрчилөөс зөвхөн хавсран захирлаас чалөөгдсөг юм бна ажлын цагаар архи уусан тэрэндээ сандараад өөрийгөө зөвтгөхөх гээд гүйж байгаа
энэ мягмарсүрэн та болио таныг нам улс төр гэж хавсран захирлаас чинь халаагүй юм бна лээ дэ та нэг ажлын өрөөндөө согтууруулах зүйл хэрэглэсэн хоёр дотуур байранд чинь хайчны маш том асуудал гарсаныг нуун дарагдуулсан баримтаар нотлогдсон юм бишүү
мягмарсүрэн та өөрөө сонин дагуулж ирээл өөрөө дуртай хүмүүсээрээ ярилцлага өгүүлээл дураараа аашилхаа болиорой. Юманд хэмжээ хязгаар байдаг гэдгийг сануулчий чимээгүй байгаад байхаар даварсан гүтгэсэн хандлага удаа дараа гаргаад байна. Миний бичсэн бүх зүйл холбогдох баримт нотолгоотой байгааг хэлье. Монгол улсын төрийн албаны зөвлөл хуулийнхаа хүрээнд маргаантай үед сонгон шалгаруулалт зарласан байна гэж үзсэн \\энэ нь ТА тухай хуульд зүйл заалтаараа байгаа\\ тэгээд шалгалт хуулийнхаа хүрээнд цуцлагдсан. Өөрөө анх энэ албан тушаалд хууль бус томилогдсон байгаа шүү
Энэ маргааны хооронд хүүхдүүд маш их хохирч байгаа гэдгийг ойлгож ухах ухамсартай засаг дарга байгаасай өөрөө ажиллаж байсан байж 2 удаа ийм захирамж гаргах нь юуны учир байдаг юм бол доо хөөрхий
1.МЯГМАРСҮРЭНТЭЙ ХОЛБООТОЙ ТАЗӨВЛӨЛИЙН ШИЙДВЭР ХҮЧИНГҮЙ БОЛСОН\n2. АЖЛЫН БАЙРАН ДЭЭРЭЭ АРХИДСАН ДОТУУР БАЙРАНД НЬ ХУТГАНЫ ХЭРЭГ БОЛОН БУСАД ХЭРЭГ ГАРСНЫГ УДАА ДАРАА НУУСАН ГЭХ МЭТ АСУУДЛУУД БГАА ТА БҮХЭН СУМНЫ ЗАСАГ ДАРГА БОЛОН БУСАД ХАРИУЦЛАГАТАЙ АЛБАН ТУШААЛТАНТАЙ НЬ ХОЛБОГДОЖ ТОДРУУЛГА АВНА УУ . ХЭТЭРХИЙ 1 ТАЛЫГ БАРЬЖ АЖЛАА ХИЙХГҮЙ БАЙХЫГ ХҮСЬЕ ХҮНИЙ НЭР ТӨР АЛДАР ХҮНДЭД УДАА ДАРАА САНААТАЙГААР ХАЛДАХ ЮМ БОЛ ДАРААГИЙН ШАТНЫ АЛГА ХЭМЖЭЭ АВАХЫГ АНХААРУУЛЧИЙ МӨН ТАНАЙ СОНИНЫ ЗҮГЭЭС СУМЫН УДИРДЛАГА ЫОЛОН ХАРИУЦАГАТАЙ ХҮМҮҮСЭЭС ЯАГААД ДОТРУУЛГА АВАХГҮЙ БГАА ТАЛААР ХАРИУ ИРҮҮЛЭЭРЭЙ\n\n
Сумын засаг дарга захирлыг томилдог болсноос хойш ийм асуудал маш их гарсан.Хэнтий аймагт гэхэд 9 болло..Дандаа нам дагасан биеийн тамирын багш нар захирал хийж юугаа ч мэдэхгүй самарч байна .