“Зогсоол” хэсэгчилсэн арга хэмжээний үеэр удаан хугацаанд хөдөлгөөнгүй зогссон автомашинуудыг ачиж, зогсоолуудыг чөлөөлөх ажил явагдаж байна.
Тиймээс тээврийн хэрэгслийн эзэмшигч нь тодорхой бус, тухайн байршилдаа удаан хугацаагаар орхигдсон автомашины мэдээллийг Тээврийн цагдаагийн албаны ерөнхий эргүүлийн 93020111 утсанд холбогдон өгнө үү.
Сэтгэгдэл ( 3 )
Дараа нь үзлийн муухай өнгө үзэмжгүй хөдөлгөөнд оролцдог хорт утаа гаргадаг төмөрнүүдийн үйлдлийг зогсоож устгалд оруулах хэрэгтэй
Ёстой зөв
Одоо энэ гудамжаар орхигдсон машинууд ихсэх боллоо. Эдгээр машинуудыг зохицуулж нэг хашаанд бөөгнүүлж төвлөрөлүүдэг болмоор санагдаж байна. Эзэд нь машинаа авах бол хашааны төлбөрөө төлөөд авдаг ч юм уу. Ямар нэгэн зохицуулалт журам хэрэгжүүлэхгүй бол явган хүний зам дээр баахан машинууд орхичих юм. Засварын газрууд нь явган хүний зам дээр засаад ч байгаа юм уу эсвэл хаяад ч байгаа юм уу баахан машинууд өрөөд тавичих юм.