Ашигладаггүй тээврийн хэрэгсэл татварын өр үүсгэж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 04 сарын 24

Иргэд олон жилийн өмнө машин худалдахдаа нотариатаар батлуулсан ч тээврийн хэрэгслийн бүртгэлийн системд бүртгүүлж, шилжүүлээгүйгээс үүдэн хуучин бүртгэл гарч ирэхийн зэрэгцээ турхайн иргэний нэр дээр татварын өр, замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийн торгууль үүсэж байгааг анхаарна уу.

Мөн таны ашиглалтаас гарсан, бусдад шилжүүлсэн хуучин автомашинууд хаа нэгтээ бусдын хөдөлгөөнд саад учруулж, иргэдийг хэвийн аюулгүй зорчиход нөлөөлж болзошгүй байгаа тул өөрийн өмчлөлд байсан автомашины мэдээллээ эргэн шалгахыг зөвлөж байна.

Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/222 дугаартай “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-д заасны дагуу сүүлийн таван жилийн турш техникийн үзлэгт хамрагдаагүй бол иргэний хүсэлтийг үндэслэн хасалт хийнэ гэж заасан.

Иргэн та өөрийн эзэмшилд байгаа ашиглах боломжгүй болсон тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хураалган бүртгэлээс хасуулах үүрэгтэй байдаг тул Автотээврийн үндэсний төвд хандахыг зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top