Өрнөдийн ноёрхол 2040 он гэхэд төгсөнө

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 27

Хоёр зууны турш үргэлжилсэн өрнөдийн ноёрхол 2040 он гэхэд Хятад, Энэтхэгийн ДНБ-ний огцом өсөлтөөр төгсөж магадгүй гэж “Washington Post” сонины тоймч Хенри Олсен бичжээ.

Түүний үзэж буйгаар, өрнөдийн улс орнуудын дэлхий дахинд тогтоосон ноёрхол тэдгээрийн эдийн засгийн чадамжид нь тулгуурлаж байсан. Украинд явуулж буй цэргийн ажиллагаатай холбогдуулан Оросын эсрэг хориг арга хэмжээ авсан улс орнууд 2000 онд дэлхийн ДНБ-ий 79.4 хувийг үйлдвэрлэсэн. 2020 онд энэ үзүүлэлт 60.4 хувь болж буурчээ.

Харин 2040 он гэхэд Хятад, Энэтхэг хоёр улсын ДНБ нь Оросын эсрэг хориг арга хэмжээ авсан АНУ тэргүүтэй дэлхийн томоохон найман орны нийт ДНБ-ээс давна. Үүнд Бразил, Мексик, Индонез, Турк зэрэг хөгжиж буй гүрнүүдийг нэмбэл дэлхийн хүчний харьцаа ихээхэн өөрчлөгдөнө. Хэрэв эдгээр өсөж буй хүчний нэг нь өрнөдийн талд хэлбийхгүй л бол энэ байдал хоёр зуун жил үргэлжилсэн өрнөдийн ноёрхлыг төгсгөнө гэж Олсен үзэж байна.

Хятад, Энэтхэгийн эдийн засгийн эрчимтэй хөгжил өрнөдийн орнуудын тавьж буй шаардлагыг биелүүлэн Оросын эсрэг хориг арга хэмжээ авахгүй байх боломж олгож байна. Энэ шалтгаанаар Бээжин, Шинэ Дели хоёр Москвагийн үйлдлийг буруутгасан НҮБ-ын тогтоолын санал хураалтаар түдгэлзсэн гэж тоймч онцолжээ.

Өрнөд хоёр зууны турш дэлхийд ноёрхсон. Хэрэв бид нөхцөл байдалд дасан зохицож, ирээдүйдээ бэлдэхгүй бол Орост барьж буй хамтын хариу арга хэмжээ өрнөдийн хувьд “хунгийн дуу” буюу зул бөхөхийнхөө өмнө бадмалдгийн ижил хувь заяа хүлээж байна гэж тоймч дүгнэжээ.

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(126.213.123.169) 2025 оны 03 сарын 13

Хятад, Энэтхэг хоёр найзлаад Европын Холбоо шиг эвсэнэ гэж худлаа биз дээ.

1  |  0
Dash(202.126.89.63) 2025 оны 03 сарын 13

Ukrainii dainii nulluu oros evrop amerikiin ediin zasagt ih baga hemjeegeer nuluulun.harin hyatad enetheg ulsuud ashig olj baigaa.ene 2 ulsiin nuluu usun nemegdeh n todorhoi.eniig tcag hugatcaa \nl haruulan

1  |  0
Z(202.126.89.63) 2025 оны 03 сарын 13

Evrop chin laliin shashintnuudiin medeld oron geed bgaashde

1  |  0
Зочин(64.119.27.46) 2025 оны 03 сарын 13

Тэгвэл Орос Хятадын дарлалд ороод, сүүлдээ энэ 2ын зодооны талбар болоод монгол дуусах юм бн даа

1  |  0
emee(202.21.108.242) 2025 оны 03 сарын 13

saihan medee baina, ediin zasgaar bie bienee boomilj bolohgui

1  |  0
Зангараа(202.179.26.88) 2025 оны 03 сарын 13

Оросыг нэг лагерьт хоригдож байсны хувьд Монголчууд сайн мэднэ. Тэнд тэргүүлэх технологийн дэвшил юу ч байхгүй. Харин Макаров, Калашников бол бий. Гэхдээ тэр нь зэвсэг юм даа харамсалтай нь. Сансар, зэвсэглэлд их хөрөнгө зарсан боловч ямар ч үр ашиггүй үрлэг зарлага болсон. Монгол мэтийг өөрийн түүхий эдийн хавсрага болгон ашигласныхаа төлбөрийг одоо төлөх цаг болсон. Бага ард түмнээр маш их тоглосон харгис коммунист Оросуудад ойлгуулах цаг болсон.

4  |  1
horvoo delhii oor(192.82.74.144) 2025 оны 03 сарын 13

odoo baruun amerikuudiin noerhol nurj unaj aziin zuun bolj bna. ted nariin noloo unahaar ypon solongosuud ch zaigaa abch erh cholootoi boloh baihaa .odoo bol yg amerikiin kolonn shig baih yuymaa. orosuud ih gvren heveer bnaa..

3  |  1
Ааааа(202.21.108.9) 2025 оны 03 сарын 13

Оросын эрдэмтэд, түүхий эд Өрнөдийг богино хугацаанд хөгжүүлж хөгшин тивийг залуужуулсан бол одоо Оросын түүхий эд Азийг хөгжүүлэх гэж байна. Европ 2040 оноос ч өмнө сүйрнэ.

5  |  1
Shine ue(202.126.89.185) 2025 оны 03 сарын 13

Маш зөв

2  |  1
Close menu