СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхэд өртсөн, гэмтсэн хэргүүд олноор гарах болжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 05 сарын 02

Өнгөрөгч амралтын өдөр хүүхэд өртсөн, гэмтсэн хэргүүд олноор гарсан байна.

Тухайлбал, цагдаагийн байгууллагад өчигдөр 18:00-д “Сонгинохайрхан дүүргийн 25  дугаар хороонд байрлах хоёр давхар байшингийн цонхны хаалтны тор урагдаж хүүхэд унаж бэртэн ГССҮТ-д хүргэгдэн ирсэн байна” гэх мэдээлэл ирүүлжээ.

Мэдээллийг шалгахад, арван сартай эрэгтэй хүүхэд цонхны тавцан дээр сууж байхдаа арагшаа гэдийх үед цонхны тор нь мултарч унаж, гэмтсэн болох нь тогтоогджээ. Мөн өдрийн 20.20 цагт Сонгинохайрхан дүүрэгт байрлах амралтын газрын гадна хоёр настай хүүхэд моринд өшиглүүлж ГССҮТ-д хүргэгдэж ирсэн байна. Мөн Хан-Уул дүүрэгт 11 настай эрэгтэй хүүхэд морь унаж яваад, морь нь үргэснээс унаж гэмтсэн хэрэг гарчээ.

Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор бага насны хүүхэд гадаа тоглох үедээ авто машинд мөргүүлэх, дугуй унаж яваад хашаа мөргөж гэмтэх, хамгаалалттын тор сул байснаас цонхоор унах, мориноос унах, моринд өшиглүүлэх зэргээр гэмтэж бэртсэн дуудлага, мэдээлэл бүртгэгдсээр байна.  Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн эрсдэл хаана ч байгааг тооцож, анхаарал, хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top