"АЛТАН ГАДАС" хүүхдийн олон улсын урлагийн XII их наадам тавдугаар сарын 1, 2-ны өдрүүдэд ОХУ-д зохион байгуулагдлаа.
Тус наадамд Монгол Улсыг төлөөлж Улаанбаатар хот, Орхон, Дархан-Уул, Дорноговь аймгаас төлөөллүүд оролцсоноос "Марифоса" аеробик бүжгийн сургалтын "МАРИФОСА" хамтлаг бүжгийн төрлөөр Гран При шагналын эзэд болсон байна.
"Алтан гадас" наадамд ОХУ-ын Эрхүү мужийн Ангарск, Эрхүү хот, Буриад улсын Улан-Удэ хот, Өвөр Байгалын муж, Монгол Улсын нийт 600 гаруй хүүхэд залуус гоцлол эстрад, ардын дуу, гоцлол болон хамтлаг ардын, театрын болон модерн бүжгийн төрлөөр оролцож шилдгүүдээ шалгарлуулсан ажээ.
Сэтгэгдэл ( 0 )