Чеченийн нийслэл Грозный хотод аравдугаар сарын 15-18-ны өдрүүдэд зохион байгуулагдах Олон улсын гоцлол бүжигчдийн 13 дахь наадамд Монгол бүжигчдийг оролцохыг урьжээ.
ОХУ-ын Соёлын яам, Чеченийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа энэхүү тэмцээнд
Наадамд өрсөлдөх бүжиг дэглэлт нь ЗХУ-ын Ардын жүжигчин Махмуд Эсамбаевын урын сангийн уран сайхны болон гоо зүйн шалгуурыг хангасан байх ёстой аж.
Үргэлжлэх хугацаа нь нэг бүжгийн 5 минут юм. Шагналын сан нь Гран-При 100 мянган рубль, Тэргүүн байрын шагнал 70 мянган рубль, Дэд байрын шагнал нь 50 мянган рубль, Гутгаар байрын шагнал нь 30 мянган рубль ажээ.
Мөн Шүүгчдийн нэрэмжит шагнал, Үзэгчдийн нэрэмжит шагнал зэрэг хэд хэдэн шагналтай гэнэ. Тэмцээнд тэнцсэн тохиолдолд тэмцээнийг зохион байгуулах хорооноос оролцогчдын зочид буудал, өдрийн гурван удаа хоол, эмнэлгийн үйлчилгээ, аялал жуулчлалын үйлчилгээ, Грозный орчимд тээвэрлэх тээврийн зардлыг даах аж.
Сэтгэгдэл ( 0 )