Өнөөдөр дараах замуудыг ТҮР ХААНА

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 05 сарын 07

Өнөөдөр /2022.05.07/ зам засварын ажилтай холбогдуулан дараах замуудыг түр хаана. 

Тодруулбал, Улаанбаатар хотын захирагчийн албаны зөвшөөрлийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамжны замын ус зайлуулах хоолойн  хөдлөн шүүр эвдэрснийг засварлахтай холбогдуулан өнөөдөр оройн 23.00-аас маргааш буюу тавдугаар сарын 8-ны  07.00 цаг хүртэлх хугацаанд  "Содон" хорооллоос уруудах чиглэлийн хоёр эгнээ замыг түр хааж засварын ажил хийнэ.

Иймд  дээрх хугацаанд иргэд жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top