Өчигдөр буюу тавдугаар сарын 16-ны өдрийн 20.00 цагийн орчим Баянзүрх дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэр Амгалан захын урд замд Toyota Corolla Fielder маркийн автомашины жолооч Г, Toyota Premio маркийн авто машины жолооч Б, Toyota Prius маркийн автомашины жолооч Ц, Nissan Note маркийн автомашины жолооч О нар холбогдсон 4 автомашин мөргөлдсөн зам тээврийн осол гарсан.
Энэхүү ослын улмаас жолооч, зорчигч гурван хүн гэмтсэн бөгөөд Цагдаагийн байгууллагаас хэргийн газрын үзлэгийг хийж, шалгалтын үйл ажиллагааг тус албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсээс явуулж байна.
Гэмтсэн хүмүүсийн хоёр нь 3-5 насны хүүхдүүд байсан бөгөөд осолд холбогдогч жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба согтолтын зэргийг шалгахад 1.94% согтолттой байсан байна.
Иймд, хөдөлгөөнд оролцогч та бүхэн Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, бусад хөдөлгөөнд оролцогчдод хүндэтгэлтэй хандаж, аюултай нөхцөл үүсгэхгүйгээр замын хөдөлгөөндөө оролцоно уу.
Сэтгэгдэл ( 4 )
согтуугаар машин жолоодож байгаа хүн нь хүн алах гээд том балиус бариад элдэж байгаа этгээдээс юугаараа ялгаатай вэ.Балиустай этгээд хэрэв гүйцвэл алж таарнаадаа согтуу жолооч хүн алаад л байгаа биздээ согтуу жолоочийг баривчилдаг болох хэрэгтэй.45 хоног хоолунд муутайгаар хамгийн хүнд хүчир ажил хийлгэх нь зөв

bas baga sogtolttoi gej bhnee